Баасан гаригт хилийн боомтууд ажиллахгүй

img

Энэ сарын 29 буюу ирэх баасан гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Тухайн өдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна. Энэ дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 29-ний өдөр ажиллахгүй.

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  амрах юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ