МАН: Хариуцлагатай байхыг анхааруулжээ

img

 

МАН-ын генсекээр ахлуулсан Удирдах зөвлөл анхны хуралдаанаа хийжээ.  Удирдах зөвлөлөөр 2018 оны ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалт, Удирдах зөвлөлийн ажлын албаны дүрэм, МАН-ын бодлогын хорооны зохион байгуулалт, ажиллах журам, Удирдах зөвлөл хуралдааны дэгийн тухай журам зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, УИХ-ын гишүүдийг ёс зүй, хариуцлагатай байж, байнгын хороо, чуулганы хуралдаандаа сууж намын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулсан байна. Мөн УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдал намын нэр хүндэд нөлөөлөх асуудал үүсэхийг сануулжээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-аас шийдвэрлэсэн долоон төрлийн татвар нэмсэнтэй холбогдуулан зарим төрлийн татварыг эргэж харах шаардлагатайг УЗ-ийн гишүүдийн зүгээс хэлсэн байна.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
darga bolood l gishuudee amaa humhairai gejee man inhan ingedeg l shuudee shudraga unenii tolooug heleh gishuun ugui bolloo
2017-12-28