Д.Гантулга: Прокуророос намайг шалгаагүй

img

Үндсэн хуулийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Гантулгын байр суурийг сонслоо.

 

 

 Та Цэцийн дүгнэлтийг юу гэж үзэж байна вэ?

 

-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарсан. Өмнө нь хоёр ч удаа Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэгдэж байсан. 2013 онд гарсан шийдвэрийн дараа Их суудал хуралдаж шийдвэр гаргах байсан. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр байсан нь үндсэндээ тодорхой байсан гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийн шийдвэр юм.

 

-Энэ шийдвэр гарсантай холбогдуулан тантай холбоотой хэрэгт ямар нэг өөрчлөлт орж байгаа юу?

 

-Ер нь бол хэд хэдэн асуудлыг олон нийт болон та бүхэн мэдэж байгаа. Нэгд, прокуророос намайг шалгаж, ямар нэгэн албан тушаалд халдсан зүйл байхгүй. Хоёрт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс нөлөөлсөн зүйл байхгүй. Өмнө нь надтай холбоотой хэргийг шалгах эрх нь нээлттэй байсан, шалгасан. Гурван шатны прокурорын хэрэгсэхгүй болгосон дүгнэлт гарсан. Хохирогч гэж үзэж байгаа нэхэмжлэх талаас давж заалдсан учраас одоо шалгагдаад явж байгаа. Энэ асуудал нийгэмд маш их маргаан дагуулсан. Тиймээс би хуулийн байгууллагад бүх талаар нь маш тодорхой нягталж, шалгаж хариуцлагатайгаар байр сууриа гаргаарай гэдэг саналаа хэлсэн.  Прокурорын байгууллагаас албан ёсны байр суурь, дүгнэлт гараагүй байна. Би ч өөрөө тодруулаагүй явна. Хуулийн дагуу ойрын хугацаанд шийдэгдэх байх.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Toriin ner buzarlssan novsh
2017-12-27
Зочин:
Shuud suudlaa uguh heregtei sh dee
2017-12-26
Зочин:
ene medrel heruul hiihdee sain yumaa. shuud l gishuunees ni boliulaach eee. hariutslagiig ni uuruuleech
2017-12-26
Зочин:
ene medrel heruul hiihdee sain yumaa. shuud l gishuunees ni boliulaach eee. hariutslagiig ni uuruuleech
2017-12-26
Зочин:
ene medrel heruul hiihdee sain yumaa. shuud l gishuunees ni boliulaach eee. hariutslagiig ni uuruuleech
2017-12-26
zochin:
taigan bolgod haya.muu novshig
2017-12-26
Зочин:
Үр хүүхэд хийж чадддаг гэл үү
2017-12-26
Зочин:
Танаас айж байна л даа янз .
2017-12-26
irgen:
ichdeggui malaa duugai zailaach, es zuin zorchiltei iim umnuud yagaad tord baij baidag um be
2017-12-26