Тэдний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусах нь ээ

img

УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болдог хэд хэдэн шалтгаан бий. Нас барсан, өөр ажилд шилжсэн, өвчний улмаас, өөрөө хүсэлт гаргасан, мөн Үндсэн хуулийн цэцийн эргүүлэн татах дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, Улсын ерөнхий прокуро­роос бүрэн эрхийг нь түд­гэл­зүүлэх санал оруулсан бол УИХ-ын гишүүний бү­рэн эрхийг нь дуусгавар бол­гож, эгүүлэн татаж, бас чө­лөөлөхөөр заасан байна.

 

 

Тэг­вэл дээрх олон шалт­гаанаас Цэцийн дүгнэлт болон Улсын ерөн­хий прокурорын са­на­лаар УИХ-ын ги­шүүн Д.Гантулга, Б.Наранхүү, О.Баасанхүү нарыг эргүүлэн татуулж, чөлөө­лүүлж болзошгүй болоод байна. Казиногийн хэргээр 1998 онд УИХ-ын гишүүн ял авч байлаа. Тэдний эр­хийг түдгэлзүүлж бай­гаад шүүхээс ял оноосон бай­даг. Харин хуульд заа­санчлан Цэцийн дүгнэл­тийн дагуу УИХ-ын ги­шүү­нийг эгүүлэн татаж байсан тохиолдол үгүй юм.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэр­гийн гэх асуудлаар аль эрт, энэ оны долдугаар сард  хохи­рогч талаас нь хууль, цагдаагийн байгууллагад ханд­сан. УИХ-д гомдол гар­гасан байдаг. Мөн ес­дү­гээр сарын сүүл­чээр өм­гөөллийн “Веритас Партнерс” нөхөр­лө­лийн гишүүн Б.Мэргэн Үнд­сэн хуулийн цэц, УИХ-ын Ёс зүйн дэд хо­роонд хандсан юм. Хэ­дэн сар чимээгүй бай­сан “залуу гишүүн”-ий асуу­дал сүүлийн үед дахин сөхөгд­лөө. Улмаар УИХ-ын бүрэн эрхийг нь аль нэг хэл­бэ­рээр дуусгавар болгох нөх­цөл нэгэнт бүрдсэн байна.

 

Одоогоос тав хоногийн өмнө, энэ сарын 22-нд хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар УИХ-ын гишүүн Б.Наран­хүүг эгүүлэн та­тах тухай асуудлаар Үнд­сэн хуулийн цэцэд ханд­жээ. Үндсэн хуульд “…УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн барим­тална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн ху­ралдаанд суухгүй бай­гаа нь энэ үүргээ гүй­цэт­гэж чадаж байгаа эсэ­хэд эргэлзээ төрүүлж бай­на гэж хуульчид үзсэн бай­на. Өөрөөр хэлбэл, хуульд заасан бүрэн эр­хээ хэрэгжүүлэхгүй бай­гаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үн­дэс­лэлтэй гэж байгаа юм.

 

Хамгийн сүүлд, хоёр хо­но­гийн өмнө Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-ын тэргүүн, хуульч  А.Гантамир УИХ-ын гишүүн О.Баасан­хүү­гийн бүрэн эрхийг түдгэл­зүүлж шалгуулахаар  АТГ болон Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа мэ­дээ­лэл хийлээ. Хуульч А.Гантамир “…УИХ-ын гишүүн О.Баасанхүү  2017 оны арванхоёрдугаар сарын 9, 10-нд МАХН-ын Их хурлыг Төрийн ор­донд хуралдуулахдаа хэд хэдэн хууль тогтоомжийг ноц­тойгоор зөрчсөн асуудлыг хуулийн байгууллага, Үнд­сэн хуулийн цэцэд шал­гуулахаар хандсан. Төрийн ордонд амралтын өдөр шөнийн цагаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хамтраад МАХН-ын II Их чуулган хийсэн нь хуульд нийцэж байгаа эсэхэд манай залуу хуульчдын клуб хөнд­лөнгийн дүн шинжилгээ хийсэн талаараа өмнө нь мэдээлж байсан.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийг зөрчин УИХ-ын гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо буюу намын дарга болоход ашиглаж, Төрийн ордонд хурал зөвлөгөөн зохион байгуулсан. Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн ордны тухай хууль болон Төрийн ордны хуралдааны танхимуудыг ашиглах журмын тухай хууль тогтоомжоор зарим нэг зүйлийг зөвшөөрсөн байдаг. Төрийн ордонд зөвхөн Засгийн газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн субьектүүдийн эрх олгосноор зөвхөн төр болон олон улсын шинж чанартай хурал зөвлөгөөн эсвэл эдгээр байгууллага хамтран оролцож зохион байгуулж буй хурал зөвлөгөөн хийхийг зөвшөөрсөн. Мөн УИХ-ын гишүүн Төрийн ордонд хурал зөвлөгөөн хийж болно гэдэг талаас нь авч үзэхээр намтай холбоотой хурлыг аль нэг намын гишүүн дангаараа зохион байгуулах ёсгүй. Бас МАХН-ын Их хурлыг зохион байгуулсан санхүүжилтыг хаанаас авч, яаж зарцуулсан бэ гэдэг зүйл анхаарал татаж байна. Улс төрийн намын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж тухайн намд хандив өгч болно. Мөн иргэн улс төрийн намд хандив өгөх дээд хэмжээ нэг сая төгрөг байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чуулганд зарцуулсан 150 сая төгрөгийн хандивыг Баянгол зочид буудалд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг МАХН-д байсан нэр бүхий хүн хандив болгож өгсөн” гэж ярьсан. Тиймээс энэ үйлдэл нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй учраас АТГ-т хандсан. Мөн их хэмжээний хандив өгсөн иргэнийг олон нийтэд зарлах боломжгүй бол хуулийн байгууллагаар мэдээллийг нь ил болгуулж, шалгуулахаар АТГ-т хандсан” гэв.

 

Ийн УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Наранхүү, О.Баасанхүү нарыг эгүүлэн татах явц ирэх 2018 оны эхээр тун чиг эрчтэй үргэлжлэх бололтой. Эх сурвалжууд, учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ гурван гишүүний бүрэн эрх түдгэлзэх нь тодорхой болсон. Дээрээс нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар ч нэмэгдэж магадгүй гэж байна. Нэг үгээр, “бор халзан төлөг” хүртэл сонгогдсон 2016 оны парламентад ирэх 2018 онд гайгүй сайн цэвэрлэгээ хийх бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦЭЦ үүргээ биелүүлж дээрхи хэргүүдийн талаар юу хийснээ юу хийж байгаагаа олон түмэнд мэдээлмээр юм.Яамар хэргүүд нь хурдан ямар хэргүүд нь ингээд таг болчихдог юм бэ?
2018-11-24
ГАНТУЛГА ВУРУУГУИ. САИХАН БЭЛЭН ОХИНООР ОГООШ ТАВЬСАН ГАРЫН НУГЭЛ НЬ НУДЭЭР НЬ ГАРНАА
2018-05-03
парламентах хөөж явуул:
парламентах хөөж явуул Хүүхэн хүчиддэг хүмүүсд гоё үг хэл хэрэггүй.Н.Номтойбаяр, Д.Гантулга-ийг хөөж явуул.
2017-12-28
Хөөж явуул БАНДААЖ ХОЁР:
Д.Гантулга Н.Номтойбаяр Хөөж явуул...ХОЁР БАНДААЖ
2017-12-28
zuw:
Nudee olson bn.ene 5 hvn law hereggui n vnen.Gantulga n bvr todorhoi.vvrgee uhamsarlaj songogchidoo hvndelj ajlaa hiihgui bg Naranhvv metiin uwchtei setgel zvrhgui gishuudiig erguulen tatah n tuiliin zuw
2017-12-28
Oiuka:
Bandaash deer Erhteniig nemj tataarai.Erhtenee yavuuldag gaj dontoniig
2017-12-28
hmmmmmm:
shit namarbaan sdaaaaaa chi uheecheeee muu yltan sdaaaaaaa
2017-12-28
Зочин:
owoo shd
2017-12-27
Монгол:
Тийм байлгүй дээ 76 д бүүр алуурчин хүчиндэгч дээрэмчин гээд есөн шидийн хогнууд ичих булчирхайгүй гөлийгөөд суугаад байсан юм.
2017-12-27
зочин:
Хөөж явуул төрд ч ард түиэнд хэрэггүй ацнууд.......
2017-12-27
doogii:
Zub sh dee demjij bna.Tur gj baidag bol huuli gej baidag ingeh hergetei,Busdad ni surgamj bolno sh dee.
2017-12-27
Irgen:
Zov demjij bna.zaluu humuus jaahan ch gesen hamjaargatai bh heregtei.hamar dor hagarhai gegcheer ard tumeniig eleg barij yos zuigui aashilj bgaa nohdiid erguulen tataj ooroo ooriigee humuujuuleh tsag hugatsaag tedend ogoh heregtei.zov zov zov erguulen tat.
2017-12-27
Зочин:
. Н.Алтанхуяаг - Чингис бондын 1.5 тэрбум долларын, Самурай бондын 600 сая долларын өр. 2. Н.Батбаяр - Хөгжлийн банкны 888 төсөл, Евро бондын 580 сая долларын үрэн таран хийлт. 3. Ц.Элбэгдорж - Бондыг хянах бодлогын зөвлөл ажиллаагүй, АСЕМ-ын 200 тэрбумын зардал. 4. Н.Золжаргал - Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 7 их наяд төгрөг хэвлэж доллар суга өсөв. 5. Ч.Сайханбилэг - Дубайн гэрээний 2 тэрбум доллар, Мазаалай бондын 500 сая долларын өр. 6. Б.Болор - Эрдэнэтийн 49-ийг бизнесийн бүлэглэлд өгсөн. 7. Ч.Улаан - Н.Алтанхуягийн засагт сангийн сайдаар ажиллаж байсан. Энэ өрийг төлөхийн тулд ирээдүйд ТАТВАР нэмэхээс өөр аргагүйд хүрнэ, үгүй бол улсынхаа ГАЗАР НУТГИЙГ алдана гэдгийг эдгээр хүмүүс маш сайн мэдэж байсан.
2017-12-27
vovka:
Xa xa Naranhuug ta nar amjihuu tegj baij hurts shig buldugduuleh gej baigaan ...zuud muruuduluu gej
2017-12-27
зочин:
УИХ-ын гишүүний нэр хүндийг уландаа гишгэж улс ард түмнийг доромжилсон, тэнэг улсуудыг зайлуулах, хуулийг дагуу ял үүрүүлж байж бусад гишүүдэд үлгэр дуурайлал болох учиртай,хойд ҮХЦ гэдэг байгууллага ажлаа сайн хийхгүй бол ҮХЦ-ийн нэр мхүнд унасаар байх болно.
2017-12-27
Зочин:
Эхлэл зев байна цаашлаад офшортонгууд монголын баялгаар гараа угаагчид
2017-12-27
Зочин:
дахиад цэвэрлэ
2017-12-27
Зочин:
Өнөө 60 тэрбум яах вэ
2017-12-27
Зочин:
Мөнхийн дарга гэсэн дүрэм танай намд байдаггүй л юм бол Энхбаяр одоо болоо. Баасанхүү гишүү шудрага зөв залуу шүү.
2017-12-27
Зочин:
Мөнхийн дарга гэсэн дүрэм танай намд байдаггүй л юм бол Энхбаяр одоо болоо. Баасанхүү гишүү шудрага зөв залуу шүү.
2017-12-27
Hmm:
Bohi boow bandaaj 3iig tataad aw. Nemeed dulzen bilegt bn
2017-12-27
Meme:
bohi gishuuniig zailuulaachee
2017-12-27
Зочин:
Нохойн гөлөг нарыг зайлуулах хэрэгтэй
2017-12-27
ӨӨХ:
НАРАНХҮҮ, БАНДААЖ ХОЁР БОЛ БОЛЖ БАЙНА. БААСАНХҮҮГ БОЛ ЭНХБАЯР Л ОРОЛДОЖ БАЙГАА БАЙХ, ЭНХБАЯР БОЛ ОДОО УЛС ТӨРӨӨС АНГИД АМАР БАЙГААЧ ДЭЭ. ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН ШҮҮ ДЭЭ.
2017-12-27
za za:
YOSTOI AMJIHGUI SHVV .... HARJ L BAIHAAS
2017-12-27
www:
zuw zuw
2017-12-27
Bbb:
Chadaxgui dee... Tsetsed boon mongond durtai Sugar gex met xognuud bna. Tedend mongo atguulaad l boloo
2017-12-27
zochin:
ZUV DEMJIJ BNA.IIM ES ZUIGUI GISHUUDIIG TATAH HEREGTEI.
2017-12-27