ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

img

08:30 цагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оны шилдэг хүүхэд шалгаруулах үйл ажиллагааны 10 номинацид шалгарсан шилдэг 38 хүүхдийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлнэ.


10.00 цагт Төрийн ордны Их танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна. 


11.00 цагт: Хавдар судлалын үндэсний төв дээр "Бидний шинэ үйлчилгээ" нээлтийн арга хэмжээ болно. Холбогдох утас-99063902


11:00-12:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн сан, Батбайгаль ХХК хамтран, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн бүлэг "Гэгээлэн төв" ТББ-ын үйл ажиллагааг дэмжих, өрхийн тогтмол орлого бий болгох, орлого нэмэгдүүлэх зорилготой мөнгөн хандив өгөх арга хэмжээ болно.  Утас: 99197617


12:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт баяр, амралтын өдрүүдэд болзошгүй аюул, ослоос хэрхэн урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангах талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 


12:30 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар Нэгдсэн эмнэлэг дээр мэдээлэл хийнэ. утас: 99010499

СЭТГЭГДЭЛ БИЧИХ