Уран бүтээлчдэд Засгийн газрын мөнгөн шагнал гардууллаа

img

Олон улсын уралдаан тэмцээнүүдэд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд Засгийн газрын тогтоолоор мөнгөн шагнал олгодог уламжлалтай. Энэхүү шалгуурыг 2017 онд хангасан уран бүтээлчдэд шагналыг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өглөө.

 

 

БНХАУ-ын Учо хотод болсон Олон улсын Циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн циркийн уран бүтээлчдэд, ОХУ-ын Санкт-Петербургт болсон дуурийн залуу дуулаачдын уралдаанд 2-р байр эзэлсэн Э.Анхбаяр, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд 2-р байр эзэлсэн Монгол Улсын консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар, мөн уралдаанд 3-р байр эзэлсэн суралцагч Б.Есүй нар Засгийн газрын мөнгөн шагналаа гардан авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье
2017-12-27