”МОНГОЛ ЗЭС” хуулиа биелүүлэхийг шаардав

"Монгол зэс" корпораци төрийн байгууллагуудаас хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж, албан бичиг хүргүүллээ. Тус компанийн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн эрхийг сэргээж бататгасан Улсын дээд шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул өнөөдөр Ерөнхий сайд болон, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт хандан хэд хэдэн шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Тодруулбал, Монгол зэс корпорацийн хувьцааны эзэмшлийг Засгийн газрын тогтоолоор хууль бусаар цуцалсан болон үүнээс хойш байгуулагдсан хууль бус ТУЗ-ийн гаргасан бүх шийдвэрүүдийг хүчингүй болгож, хувийн хэвшлийн эрхийг сэргээхээр УДШ шийдвэрлээд байсан. 12-р сарын 7-нд гарсан энэ шийдвэр одоо хэр нь хэрэгжээгүй байгаа тул хуулиа биелүүлэхийг Монгол зэс корпораци төрийн төлөөллөөс шаардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ