Дунд давхаргынханд хараалгахгүйгээр 50 тэрбум төгрөг олох боломж байна

img

Засгийн газар энэ оноос эхлэн цалин болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос авах татварыг 10-25 хувиар нэмэхээр болсон нь дунд давхаргын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Энэ татвар нэмэгдсэнээр  40 мянган иргэнээс энэ жил гэхэд 43 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх тооцоо хийжээ. 

 

Гэтэл импортын тамхины гаалийн татвараас 2018 онд 26 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвт тусгагдсан байгаа. Хэрвээ УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоолоор янжуур үйлдвэрлэх зориулалттай задгай тамхины импортын татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалтыг хүчингүй болгож бусад импортлогчтой адил 30 хувь болговол зөвхөн энэ жил гэхэд төсөвт 30 тэрбум + 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж байна. Одоогоор 27-р тогтоолыг хүчингүй болгохтой холбогдсон хоёр ч албан бичиг гараад байгаа юм.

 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн 11 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газарт “УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол “Тогтоолын хавсралт өөрчлөх тухай” хавсралтын янжуур ороох зориулттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь тамхи импортлогч нарт тэгш бус хандсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн асуудлыг судлаж үзээд, холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах саналаа УИХ-аар оруулж, шийдвэрлүүлэх” албан тоот илгээжээ.

 

Мөн АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас УИХ-ын дарга М.Энхболдод 2017 оны 12 сарын 14-ны өдөр 05/9085 тоот албан бичиг илгээж монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн нь тодорхой болсон УИХ-ын 27-р тогтоолыг “янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхины импортын имдортын албан татварын хувь хэмжээг бусад бусад төрлийн тамхины импортын татвараас багаар тогтоосон нь хөнгөлөлт, дэмжлэгийг давхардуулан олгосон” гэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул уг тогтоолыг дахин хянан үзэхийг анхааруулжээ.  

 

Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис Евро бүсийн сайд нарын уулзалт дээр тэгш бус татварын системтэй 17 орныг хар жагсаалтад оруулж байгаагаа зарласны дотор Монгол улс багтсан нь тамхины импортод тэгш бус хандсантай шууд холбоотой юм. Европын холбоо хар жагсаалтад оруулахынхаа өмнө жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч дээрх 17 орон хамтарч ажиллахаас татгалзсан гэжээ.

 

Өөрсдийн лоббигоор иимпортын татвараа өрсөлдөгчөөсөө 25 хувиар бага тогтоолгосон Монгол тамхи Со компаний тамхинуудын үнэ бусдаас 500-980 төгрөгөөр бага болсноор борлуулалт нь эрс өсч өнгөрсөн жил гэхэд 20 тэрбум төгрөгийг гаалийн татварын хөнгөлөлтөөс завшжээ. Хэрвээ 2018 онд энэ тогтоол өөрчлөгдөхгүй байх аваас Монгол тамхи Со компани гаалийн татвараас гэхэд л 30 тэрбум, борлуулалтын орлогоос 20 тэрбумыг өлхөн олохоор байна.

 

Засгийн газарт зөвлөхөд 43 тэрбум төгрөгийн төлөө 40 мянган дунд давхаргынхны хараалыг идэж байхаар ганц Ц.Дашдоржид хараалгаад 50 тэрбумыг хуулийн дагуу олох боломж байна. Энэ нь шудрага ёсыг сэргээх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ЕХ-ны итгэлийг олох гээд түмэн зүйл ач тустай шийдвэр байх юм. 

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Dahij tatvar nembel ard tumen by zevseg bariad alaltsanaa sdanuud ekh orondoo amidrah bolomj olgohoo blaa uursduu hahtal bayjsan sdaa bukh gishuud said nariig barij tsaazlakh kheregtei
2018-09-30
Gooyo:
Arkhi tamhinii tatvar undur baih ni zuv shuudee.Yahav chadaltai ni avaad l uuj idne l biz
2018-01-05
Төмөрөө:
Архи тамхины эцсийн хэрэглэгчид нь бид өөрсдөө шүү гэдгийг сануулья!үнэ нь нэмэгдхээр бүгд хэрэглэхээ больчдог бол хамаа алга.даанч яг эсрэгээрээ!амьдрал онцгүй бол архи тамхины хэрэглээ бүүр л ихэсдэг.хуулийг баталж буй эрхмүүдэд бол түй ч хамаагүй.цаадуул чинь угаасаа гаднаас авчирсан коньяк ууж япон кастер л татдагшдээ!үнэхээр мөнгө босгох гэвэл татварын 2-3 тайлан гаргадаг компаниудаа шалгаад орлогыг нь үнэн зөвөөр гаргаад тохирсон татвараа авалдаа!!!бүх ня бо татварын байцаагч нар л мэддэгшдээ.бүх л компани улирлын тайлан гэж зохион бичлэг өгөөл байцаагчдаа хэдэн цаасы нь өгөөл өнгөрдөгшд
2018-01-04
Үнэн:
Тамхиний татварыг 50 болгосон ч багадна өмхий үнэрээрээ хүн утаад заваарсан юмнууд
2018-01-04
Аргалөн:
Илүү ихийг олдог нь илүү төлдөг нь хууль. Би бол хүмүүс хууль зөрчинө гэж бухимдаад байгаа бус тэгш бус эрх эдлэж байгаад бухамдаж байна гэж бодож байна. Тиймээс янжуурын Дашдоржоос татвараа шудрага авчихвал болчих юм биш үү. Заавал ингэж олныг бухимдуулаж байх хэрэг байгаа юм уу. Тэгээд ч наад дунд давхаргын татварт хамрагдаж байгаа иргэд чинь амь нас, эрүүл мэндээ золиж явж олж буй болоод л бухимдаад байх шиг байгаа юм. Цалинг нь олрн улсын тухайлвал Шведын жишиг т хүргэчихсэн байгаа бол Монголчууд 50-ын татвар авсан ч тоохгүй гарууд даа. Амьдралд нь мөчиг тачиг хүрч буй мөнгөнөөс нь татвар авах гэлээ гээд л бухимдаад байна. Бас нэг талдаа арга ч үгүй юм даа.
2018-01-04
Лол:
Барилагчин хужаагаас дор цалин авхийг тэгээд өндөр орлого гэхүү доор бичсэн шээснүүд минь дунд орлоготой хүмүүс л энэ Монголийн жижиг дунд үйлдвэрлэл жижиг бизнэс эрхлэгчидийг орлоготой байлгадаг юм малаа татваар хураалгачихвал ацаараа худалдан авалт хийж банкны хүүгээ өгдөг юм тэгэхээр мөнгөны эргэлтгүй болж эдийн засаг сүйрдэг юм
2018-01-04
Үнэн:
Дэмжиж байна гоё санаа
2018-01-04
Зочин:
ZARIM HUVIIN KOMPANIUD MONGO
2018-01-04
Зочин:
Монголоор дүүрэн мундаг эдийн засагч нар байдаг гээ биз дээ.Ард түмний хэтэвч рүү оролгүй улсын төсвийн орлогоо нэмэгдүүлэх арга хайхын оронд хүмүүсийг ингэж бухимдуулж байдаг.Энэ улс чинь оршин тогтнож чадах юм уу хөөрхий
2018-01-03
Зочин:
Goy bichjee. Keku yaj argalaxaa mednee. 30 terbumiin taliig taraaj lobby avliga ogoxoo mednee
2018-01-03
Зочин:
Хоншоор дутнаа
2018-01-03
Зочин:
Arhi tamhig shuud ustagaa
2018-01-03
зочин:
АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтэс яг ингэж ажиллавал сайн шүү
2018-01-03
Зочин:
Zuv bichjee
2018-01-03
Иргэн:
Тээд л тахиныхаа үнийг нэмэгдээд татварт өгсөн мөнгөө эргүүлээл авчийшд. Нэгэнт л өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлдөг нь дэлхий нийтийн жишиг юм чинь татвар нэмэх нь ойлгомжтойшд дэмжиж байна
2018-01-03
Зочин:
Архи тамхины татвараа нэм дагаад худалдаж авахаа боль 28 жил ууж идлээ олон сайхан хүмүүсээ алдлаа олон айл өнчирлөө .Муусайн хулгайч нар шилэнд хор хийж зарсаар байх уу.
2018-01-03
Иргэн:
Архи тамхины бизнёсийг томчууд нь хийдэг. Энд хэдэн цагдаа архичидтай ноцолддог. Архины хэрэглээг багасгая гэж элдэв сар жилийн ажил зохиодог. Багасаж харагдаач. Багасгаж харагдаач. Инээдтэй бгаа биз. Яг архийг багасгах гэж бгаа бол архины импорт, үйлдвэрлэлээ багасгаач. Хүмүүсээ ажилтай орлоготой урамтай зорилготой болгооч. Мэдээж архи ууж тамхи татдаггүй хүмүүс л орлоготой өндөр цалинтай бна ш дээ. Энхболд даргын хэлснээр бол орлоготой цөөн нөхдөөс татвар их авахаар ажилгүй орлогогүй олонхийн орлого нэмэгдэх юм биш үү
2018-01-03
Иргэн:
Архи тамхины импорт экспортын ард асар их мөнгө байдаг. Энэ бизнёсийг зөвхөн томчууд тэдний хамаатан үр хүүхэд сүлбээтнүүд хийдэг. Ард түмэнд бол ёстой нө...
2018-01-03
монгол:
энэ новшнууд гэж бичээд байгаа гөлөг бол ажил хөдөлмөр гэж юу байдгийг мэдэхгүй хулгайч юм шиг байна
2018-01-03
Шударга:
Илүү их орлого олдог хүмүүс илүү ихийг төлнө гэдэг бол шударга ёс. Наад 40 мянга чинь татвараа төлөхгүй гэж байгаа бол хувиа хичээсэн новшнууд мөн
2018-01-03
111111:
Сэтгүүлчид маань нэг иймрхүү зүйл судлаад бичээд байвал болж байна шүү... Дэмжиж байна. Монгол тамхи нэртэй хятад тамхийг юуг нь дэмждэг байнаа
2018-01-03
unen:
unen bichjee maniusiigaa shulj bhaar. dashdorjtoi karma neg uu ugui yu gedgiig harya.
2018-01-03
Зочин:
Odoo l harii daa yunii umnu yu buhulzdgiig Miegiin huugiin ezen ni hen boloh ni odoo l haragdana daa!
2018-01-03