Насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь шүдний цооролтой

ЭМЯ, НЭМҮТ, Эрүүл мэндийг дэмжих сан Монголд шүд цоорох өвчний тархалтад судалгаа явуулжээ. Судалгаагаар 3-5 настнуудын 79 хувь, 6-8 настнуудын 85, насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь шүдний цооролтой аж.
Тиймээс тус эрүүл мэндийн байгууллагууд дараах зөвлөмжийг гаргажээ. Чихэр их хэмжээгээр хэрэглэдэг хүн өдөрт хоёр удаа шүдээ угаах нь хангалтгүй аж. Мөн шүдээ зөв угаагаагүйгээс цоорлын бус шүдний өвчлөл үүсдэг гэнэ. Эрүүл шүдтэй байх нь эрүүл байхын үндэс тул шүдээ тогтмол, зөв угааж сурахыг уриалж байна.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ