Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв нээгдлээ

img

Гэрэл зургуудийг MPA.mn

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Шидэт толь” гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө өгөх төв нээгдлээ.  “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж байгаа.  

 

Төслийн хүрээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулахаас гадна шүүхэд асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүдэд зориулан Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийг тохижуулж байгаа нь “Шидэт толь” төв юм.  Энэхүү зөвлөгөө өгөх төвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Тус өрөө нь хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажиглалтын өрөө гэсэн гурван өрөөнөөс бүрдэнэ. Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой. Ганцаарчилсан ярилцлагын өрөөг эцэг, эх болон өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйчтэй ганцаарчлан ярилцах байдлаар тохижуулжээ. Энэхүү төвийн нэгэн онцлог нь Ажиглалтын өрөөг гаргасан бөгөөд энэхүү ажиглах өрөөнөөс хүүхдийн тоглож буй байдал, эцэг эхтэйгээ хэрхэн харилцаж байгаа, ээнэгшил, дасан зохицлыг ажиглан сэтгэл зүйн дүгнэлт гаргах боломжтойгоороо давуу аж.

 

М.Дөлгөөн 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ