Дипломат төлөөлөгчийн газруудад паспорт сунгахгүй

img

Энэ сарын 2-ноос эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоосон. Иргэд хугацаа нь дууссан гадаад паспортоо сунгуулах бус шинээр авах шаардлагатай юм. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Консулын газраас дипломат төлөөлөгчийн газруудад гадаад паспортын сунгалт хийхгүй болсныг мэдэгдлээ. 

 

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоолоо. 

 

Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huurnuud:
sungahgui geed baigaa bol yadaj 10 jileer passportoo hevleech.
2018-01-05
irgen:
zov shyy gadaadiin hilyyd deer dandaa asuudal bolj sungalt ni end baigaa gej heleh boldog, manaihaas oor sungadag oron baihgui
2018-01-04