Ж.Эрдэнэбатын ЗГ-ын алдааг У.Хүрэлсүхийн ЗГ давтах нь

Засгийн газар яаравчлан ээлжит бусаар хуралдаж, Монголын зэс корпорацийн эзэмшил дэх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар болсон тухайгаа зарлалаа. Өнгөрсөн оны хэрүүлийн алим болоод байсан энэ асуудал шинэ оны өмнөхөн улсын дээд шүүхээр шийдэгдэж, хувийн хэвшлийн үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг нь баталгаажуулж, Монголын зэс корпорацид гэрчилгээг нь гардуулсан.
Гэтэл Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төрийн мэдэлд авахаар болсон гэлээ. Өмнө нь яг энэ замаар яваад буруудсан тухай нь тодруулж асуухад тодорхой хариулт өгч чадсангүй. УИХ-ын тогтоолоор үүрэг өгсний дагуу эзэмшигч талтай хэлцэл хийсэн эсэхийг тодруулахад мөн л хариулт өгч чадсангүй. Нямдорж сайд хэлцэл хийх эсэх нь Засгийн газрын дур гэсэн утгатай хариулт өгсөн бол Сангийн сайд харилцан тохиролцож чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Гэсэн ч төр дахин төмөр нүүрээ харуулж, хувийн өмчийг булаан авах ажилдаа ханцуй шамлан орлоо.
Саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг эрх баригчид өөрийн мэдэлд байлгах сонирхол бүхнээс дээгүүр байдаг нь үүгээр илэрч бн. Ц.Нямдоржоос эхлээд "Эрдэнэт"-д шахаа хийдэг түшээд өөрсдийн эрх ашгийн төлөө шүүх хууль, олон улс дахь нэр хүнд бүхнийг ийнхүү үл тоож, улайран зүтгэж байна.
Б.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ