Бид МАН-аас мөрөөдлийн жагсаалт хүсээгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БХБЯ, Сангийн яам, ТОСК-аас бүрдсэн ажлын хэсэг гарч ажиллуулсан. Зээлдэгчдийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, эргэн төлөгдөх эх үүсвэрийг ашиглах саналыг боловсруулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсгээс 5 хүртэл хувийн хүүтэй зээлийн орон сууц авснаар хэрэгжиж байна. ТОСК-ийн захиалгаар ашиглалтад оруулсан 1512 айлын орон сууцны санг байгуулах боломж бүрдээд байна.

 

1512 айлыг түрээсийн орон сууцанд хамруулаад байна. Барилга угсралт нь дуусаагүй байгаа 1615 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж дуусгах шаардлагатай байна.” гэсэн юм.  Ерөнхий сайдын мэдээллийн дараагааар цөөнхийн бүлгийг төлөөлж гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эдийн засгийн хөгжлийн бодлого гажуудах тал руугаа явж байна. Засгийн газар татвар нэмсэн хуулиудаа цуцлах хэрэгтэйг АН шаардаж байна. Өнөөдрийн мэдээлэл нь албаны олон тоотой, хуурай хоосон амлалт дагуулжээ. Бид МАН-аас мөрөөдлийн жагсаалт хүсээгүй. Ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцаж үзээд Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж, дагуул хот байгуулна гэж заасан. Харамсалтай нь энэ мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байна. АН засаг барьж байх үед орон сууцжуулах хөтөлбөрт бодит бүтээн байгуулалт болж хэрэгжсэн.

 

Гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр  үргэлжлүүлэхээр тусгагдсан ч валютын ханшны зөрүүнээс гүйцэтгэгч тал алдагдалд орж мэдэхээр байна гэсэн. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл ашиглалтад орох ёстой Ахмадын орон сууц ашиглалтад ороогүй байна. Иргэдийн оролцоотой хэрэгжиж байсан төслүүд зогсонги байдалд орлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай хэмээв. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өвгөн:
ХҮний тар танигдахаа гэж, сиймхий гэсэнч гэр чинь хоосон ардчилалаа илүү л байх бий
2018-01-06
foliichood tsaanaa l huiten:
yadaj baihad yar tembuu gegcheer ene neg durak odoo haanaas garch irsen henii gar hol yu boloh ni medegdehgui yum . tan luugiin hytaduudioih yumuuu esbel ardiin namaas olon jiliiin umnu tavisan buunii nohoi yum uuu neg iim todorhoigui pyzda shig yumnuudaar l bid eh ornoo suitguuleed baih shig ter uynga gej baasan avgaaigaasaa ch door nhuur baina . boldogson bol nohoi shig ustgaad haychiih yum san daa
2018-01-06
albaker:
Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2 -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100 баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу albakerloanfirmgmail.com.
2018-01-06
Жагаа:
Сохор юм уу, эсвэл мэдэн будлиад байдаг юм уу, эсвэл тархигуй юм уу, эсвэл гаднын гар хол болоод байгаа юм уу засаглалын харалган бодлого чинь улс орныг дампуурлын ирмэгт аваачсаныг хаашаа далдлах гээд байгаа юм бэ. Улсаа аврахын тулд аргаа барахдаа дэвшуулсэн морийн хотолбороосоо татгалзахад хурсэнийг тавлаж нэхэхээ ядаж болиоч. Хун чанартай бай
2018-01-06