МАХН-ын гишүүд хандив, тусламжаар чуулган хийжээ

img

Гэрэл зургийг MPA.mn

МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан биднийг захын наймаачид, христийн шашны итгэгчид гэж хэлсэн. Ер нь биднийг дандаа гүтгэдэг. Түүнчлэн намын хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг зочид буудалд байрлаж байхад нь С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар ирж төлөөлөгчдийг ухуулсан. “Та нар одоо яв” гэх зэргээр хөөсөн. Их чуулганыг зохион байгуулахад О.Баасанхүү гишүүн 20 сая төгрөг ажлын хэсэгт гаргаж өгсөн. Бусад зардлыг манай намыг дэмждэг янз бүрийн гишүүдийн хандив тусламжаар хийсэн. Миний бие гэхэд л зээл авч хандив өгч хурлаа зохион байгуулсан. Үүнийг АТГ  шалгасан шүү дээ. Гэтэл хэвлэлүүдээр биднийг автобусанд явж байгаа хүмүүст 150 мянган төгрөг тарааж автобусаар зөөж авчирч хурал хийсэн гэдэг сонин асуудал ярьсан байна лээ. Ийм асуудал байхгүй хэмээлээ.

 

МАХН-ын ахмад гишүүдийн зүгээс “МАХН бол нэг хүний гараар хөдөлдөг нам болсон. Манай намын нэг гишүүн УИХ-д төлөөлдөг. Бид дуудаж уулзаж, намын дотоод асуудлаа ярилцаж байсан. Нам доторх асуудлаа шийдвэрлэх, ялзарсан байдлыг нь өөрчлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Биднийг Их, бага чуулганаа хуралдуулъя гэхэд хүлээж авдаггүй байсан” хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Yana daa. Neg nernii tuluu uheldeh uim. Tiim surhiii uim bol nam baiguulaad terendee uzel bodol negtei humuusee negtgeed uursdiiguu yamar zorilgo, uls niigemdee ui hiij chadahaa haruulal daa.
2018-01-08
byambasyren baas:
bymbasyren baas mini odoo bolio chi uuriiguu UIX-iin gihsyyn bolno gej zyydleed bgaa yum bish yy hhh
2018-01-08
Зочин:
Өөр том бөгс олж долоогоод явж бгаа ч харагдаад бгаа юм. Та нараас болж МОГОЛЫН АРД түмэн зөвхөн бөгс долоох донтой болсон Мянга мянгаараа үржин өсч бна. Яг л МОД ИДЭЖ СҮЙТГЭДЭГ ҮМХИЙ ЦАГААН ЭРВЭЭХЭЙ шиг зун 6-9 сарын хооронд шөнө болохоор ...
2018-01-08