Г.Баасан: Х.Энхжаргалыг солиогүй цагт АТГ-т юу ч хүргүүлээд нэмэргүй

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Олон нийтийн зөвлөл авлигыг таслан зогсоох зарчмыг баримтлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн удаа хуралдсан. Хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлсэн. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлж, 102 иргэнтэй биечлэн уулзлаа. 2018 оныг бид гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан.
АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгадаг, гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд ховлодог байдал байна. Төмөр замтай холбоотой асуудлыг чимээгүй орхи гэж хүртэл надад хэлсэн. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан гээд өөр бусад 23 баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлээгүй л байна. Х.Энхжаргал гэдэг хүнийг солиогүй цагт АТГ-т юу ч хүргүүлээд нэмэргүй. Х.Энхжаргал 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотнын найз. Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар дэвшүүлж байна. Авлигын эсрэг хууль, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэсэн юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ