АТГ-аас Г.Баасангийн мэдээлэлд хариу тайлбар өгч байна

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийсэн. Тус хэвлэлийн хурлаар АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигачдыг өөгшүүлдэг хэмээн мэдэгдэж, түүнийг огцруулах санал гаргахаа мэдэгдсэн билээ.
Уг асуудалд АТГ-аас хариу тайлбар өгч байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ хаалттай гэдгийг хаалга үүд цоожилсноор хэмжиж болохгүй. АТГ мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэдэг. АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдийг уулзах хүсэлт гаргах бүрт нь хүлээн авч, уулзаж байсан. Тухайлбал, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан АТГ-ын даргатай уулзах үедээ “Манай олон нийтийн зөвлөлд боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг учир хамаагүй асуудал ярихаар хов болоод байна. Тиймээс ганцаарчилж уулзъя” гээд уулзсан" гэх тайлбарыг өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ