УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт аван, байр сууриа илэрхийлэв.
Үүний дараагаар байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Агаарын бохирдлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг 2019 оны нэгдүгээр сарын нэгэнд гэсэн санал гаргасан байлаа. Үүнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байхад яагаад 2019 он гэж санал гаргаж байна вэ? Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тодорхой байгаа.” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ерөнхийлөгч Цагаан сараас өмнө утаагаа бууруул гэсэн. Энэ бол улстөр хийсэн гэж үзэхгүй байгаа. Агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөр дээр хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой. Одоо ойрын хугацаанд зохион байгуулалтын асуудал хэрэгтэй байгаа юм. Гэтэл хуулийг 2019 оноос мөрдөж эхэлнэ гэж байгаад гайхаж байна” гэлээ. Харин гишүүн Б.Энх-Амгалан “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа 100 мянган автомашиныг цэгцлэх хэрэгтэй. Мөн агаарыг бохирдуулж байгаа түлшний асуудлыг зохицуулмаар байна. Дээр нь нийтийн тээврийг автобусыг газаар явуулдаг болгоё” гэсэн саналыг хэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ийнхүү гишүүд саналаа хэлж байна. Хэдийгээр үдийн завсарлагааны цаг болсон ч хэлэлцэж байгаа асуудлаа дуусгахаар чуулган цаг сунган хуралдаж байна.
Н.Энх
Уншиж байна |