Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. Гавьяат эдийн засагч цолоор Аюушийн Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Доржхүүгийн Лонжидсүрэн, Раднаажавын Чойжинням, Ламжавын Батчулуун нарыг шагнасан байна. Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан, баяр хүргэлээ.
Тэрбээр шагнал гардуулсны дараа "Монгол төрийн тэргүүний зарлигаар төрийн дээд цол, одонгоор шагнагдсан, Үндсэн хууль тогтооход гар бие оролцож явсан эрхэм хүндэт та бүхэнд баяр хүргэе" гээд Үндсэн хууль батлалцсан хүмүүст хүргэх төрийн халамж анхаарлыг нэмэгдүүлнэ гэдгийг хэлэв.
Уншиж байна |