ШУУД: Д.Загджав Оюутолгойн талаар мэдэгдэл хийж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компанийн талаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр Монголын ард түмний өмнөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан ёсны байр суурийг илэрхийлж буйгаа мэдэгдэв. Дэд сайд "Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Рио Тинто компанийг Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна" хэмээн мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ