ШУУД: Бид МАН-ыг сонгосон болохоос ОУВС-г сонгоогүй

14:40 цаг:
Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөлтэй СТӨ-нд уулзалт хийж байна. “УИХ-ын гишүүд өөрсдийн хөрөнгөөр тойрогтоо бүтээн байгуулалт хийж байна. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн Н.Учрал Тэмүүжингийн андууд цэцэрлэг байгуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт тойрогтоо зам тавьсан гэж яриад байгаа. Бид энэ бүхнийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Би сайд байхдаа Баянхонгор аймгийн хоёр сумыг жишиг сум болгосон. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг суманд дэд бүтцийг нь шийдээд цэцэрлэг байгуулж өгсөн.
Бид аялал жуучлалыг хөгжүүлж, Монголд орох валютын урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гадныхан ирээд манай үзэх юм байхгүй. Яагаад гэвэл манайд бодлого алга. Бид үүх түүхээ мэдүүлж, мэдүүлдэг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол гадныхан аваад эхэлсэн.
Өнөөдөр 55 тэрбум төгрөгийг эрх баригчид тараалаа. Хориг тавьсан. Тоогоогүй. Татвар нэмэхгүй гээд нэмсэн. МАН-д 2016 оны УИХ-ын сонгуулиар саналаа өгснөөс биш ОУВС-г сонгоогүй. Одоо хавар боллоо. Бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Хоёрдугаар сарын таван гэхэд УИХ завсарлана. Өнөөдөр бэлэн 80 мянган орон сууц байна. Үүний 40 мянгыг нь эмч, багш, цагдаа, цэргийнхний цалинг барьцаалаад өгч болдоггүй юм бэ. Ингэснээр утаа буурна гэлээ.
Ингээд иргэд үг хэлсэн юм. Иргэд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж, мөн утааг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авахыг хүсч байлаа.
Ядуурал бол ажилгүйдэл
14:10 цаг:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөлтэй СТӨ-нд уулзалт хийж байна. Тэрбээр утааны асуудлыг хөндөж, таслан зогсоох хэрэгтэйг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. "Ядуурал гэдэг бол ажилгүйдэл. ядуурал, ажилгүйдлийг бууруулах хэрэгтэй"-г онцоллоо. Утааг бууруулахын тулд дагуул хотыг байгуулж, шинээр орон сууцны барилга барих шаардлагатай гэсэн юм.
Тэрбээр өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалт үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ