У.Хүрэлсүх: Хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна
2018-01-16

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо.

 

Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар  үг хэлэв.

 

“Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

 

Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байгаагаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв.

 

Бизнес форумд оролцогсод уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

 

2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна.

 

1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Эдийн засгийг чинь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллага л хариуцан авч явах ноогдсон үүрэг, хөдөлмөрийн хуваарьтай шүү дээ. Нэг л сайн дураараа өгөөмөр сэтгэл гаргаад ядарч зүдрээд түмний төлөө хүнд ачаа үүрээд байгаа юм байхгүй. Улс оронд бизнес эрхлэх дүрэм журам нь тодорхой, орчин нь эрүүл, шудрага байх боломжийг бүрдүүлэхэд л төр анхаар ч сэтгэл гаргах ёстой.
2018-01-16
Tiim:
Erhlegchidee demjdeg tal bii.gants yum bna.tuund ajillaj bga humuusee yagaad boddoggui yum be ain.toriin alban haagchid geed mongo taraagaad,nogooduul ni ajilaa hayna,ajilaaguich,tsaingaa avna,Huvud ajillaj bga humuus tegeed gologdluud uu?ted erh ashig yah ve.ain.hoosh ene deer neg duugrah neg ch nohoi algae daa.chaavaas
2018-01-16
5112:
ТЭДНИЙГЭЭ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖЭЭЧЭЭ. ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ОЛОН Л АЖИЛБАРУУД БАЙНА. ТУХАЙЛБАЛ ГАДНААС БАРАА ОРУУЛЖ ИРЭЭД ХЭД ДАХИН НУГАЛЖ ЗАРЖ, АРД ТҮМНЭЭ ШУЛААД БАЙГАА НАЙМААЧДААС ТАТВАР АВАХ ХЭРЭГТЭЙ. ДЭЭР НЬ ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧДААСАА ТАТВАР АВААЧ. МӨН ОФШОРОО ЯНЗАЛ. ЭЦЭСТ НЬ ХАЛАМЖИЙН БОДЛОГОО МАН-ГАРУУД БОЛИОЧЭЭ. ТЭГЭЭД М.ЭНХБОЛДОО ЗАЙЛУУЛЖ, ЖАДАМБАА ГЕНЕРАЛЫНХАА ХҮҮГ ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛГОЁ
2018-01-16