Ерөнхийлөгч Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзана

img

 

Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзалт хийж буй. Тэрбээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзалт хийж, цаг үеийн болоод бусад асуудлаар иргэдийн саналыг сонсч, байр сууриа илэрхийлсэн.

 

Тэгвэл энэ сарын 20-нд 11:00 цагаас Сонгинохайрхан, 15:00 цагаас Баянгол дүүргийн иргэдтэй уулзах юм байна.

 

2018 оны нэгдүгээр сарын 20-ны бямба гарагт 

 

11.00 цагаас МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй
15.00 цагаас Улаанбаатар паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзана.

 

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 21-ний ням гарагт:

 

11.00 цагаас СТӨ-нд Хан-Уул дүүргийн иргэдтэй
15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ