УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Хонконгт зохион байгуулагдаж буй “Азийн санхүүгийн форум /Steering growth and pioneering innovation: Asia and beyond/”-д оролцож байна.
Д.Сумъяабазар сайд энэ үеэр олон улсын Блүүмбэрг, CNBC санхүүгийн мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, мэдээлэл өгөв.
Мөн Япон Улсын хамгийн том банк болох Токио-Мицубиши ЮуЭфЖэй Банкны Азийн бүсийн ахлах менежер Хироши Ямашита, Австралийн Парламентын гишүүн, Төсвийн орлого, санхүүгийн үйлчилгээ эрхэлсэн сайд Келли Двайер нартай уулзалт хийж, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар яриа өрнүүлэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын айлчлал үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ