У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийв. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг сонслоо. Үүний дараагаар цөөнхийн бүлгийн гишүүдийн  асуултад Засгийн газрын гишүүд хариулав.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Уушгины асуудал гамшиг болоод байна. “Элэг бүтэн Монгол” гээд шинжилгээ судалгаа авснаас өөр үр дүн алга.

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-МАН-ын хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр дэвшүүлсэн. Эхний шатанд 40-65 насны иргэдийг хамруулсан. Хоёр дахь шатанд өмнөх шатанд гарсан алдаа дутагдлыг засч залруулна. 15-36 насныхныг хамруулна. Нийт 1.2 сая хүн хамрагдахаас 900 мянга гаруй нь эрүүл мэндийн даалтгалд хамрагдсан. Өнөөдөр итгэмжлэгдсэн лабортарит шинжилгээ өгч байгаа.

 

Амьсгалын замын өвчлөл өндөр байгаа. Энэ талаар анхаарч ажиллаж байгаа.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр шарын өвчлөл буурсан тоон үзүүлэл байна уу?

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Элэгний хорт хавдрын өвчлөлд элэг тэргүүлэх байр эзэлж байгаа. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн эхний шатанд 40-65 насны 300 гаруй мянган хүн хамрагдсаны 20.8 хувь нь эмчилгээнд хамрагдаж, 9 тэрбум төгрөгийн зарцуулж байгаа. Хорт хавдрын өсөлт их байгаагийн шалтгаан нь бид 80-аад оны сүүл хүртэл нэг удаагийн бус тариур хэрэглэдэг. Энэ нь хорт хавдрын өвчлөлийг үйлдвэрлэж байгаа. 1990 оноос хойш вирусын эсрэг вакцин хийж эхэлсэн.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 226.1 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол байдаг. Энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийг эрчимжүүлнэ. Л.Болд гишүүний шүүмжлэлийг хүлээн авч байгаа. Бид бас та бүхний шүүмжлэлийг хүлээн авч, хамтдаа ажиллах хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Хэдэн жилийн дараа бид яалт ч үгүй уушгины өвчлөл төрийн хариуцах өвчлөл болох нь. Энэ хорт утаа хүүхэд залуусыг өвчин зовлон руу татаж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Өнөөдөр элэгний С вирусын төвшинд 10, В вирусын төвшинд мөн олгож байна. Элэгний С вирусын эмний курс бүрээс нь 250 мянган төгрөгийг хөнгөлж өгч байгаа. 

 

Ийнхүү сөрөг хүчний гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Үүний дараагаар өвөлжилтийн байдал, бэлтгэл ажлын талаар С.Бямбацогт гишүүний асуулгад Шадар сайд Ө.Энхтүвшин хариулж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
65-аас дээш настангууд элэгний өвчнөөр үхэх нь хамаагүй юү??? Эмээ, өвөө нар хурдан үхээсэй гэж байгаа юм уу??? 36-39 насныхан бас үхвэл хэнд ч хамаагүй юү???
2018-01-20
Зочин91:
Эрүүл мэндийн Сайд ядаж сувилагч мэргэжилтэй баймаар,сурвалжлагч хүн сайхан ярина ,цаана чинь юу болоод бгааг ойлгохгүй ,мэргэжлийн Засгийн газартай болмоор бна МАНгаруудаа
2018-01-20
зочин:
Эмч мэргэжлийн хүнийг дараачийн слнгуульд ялууна.
2018-01-20
Зочин:
энэ хөтөлбөр худлаа шүү. учир нь СБД ийн өрхийн эмнэлэгт 6 сараас хойш өгсөн хүмүүсийн шинжилгээний хариу одоо хүртэл бхгүй. асуухаар бид мэдэхгүй дүүргийн статистикийн газраас асуу гсэн хариутай. тэгэхээр зүгээр л ажил хийсэн нэр зүүж шалгарсан гээд бгаа лобби лабораториуд нь мөнгө идээд л цаасан дээр худлаа тоо бичээд л дээш нь танилцуулж байна. үхсэний элэг бүтэн Монгол хагас дутуу юм хийчхээд МАНгар сдануудаа
2018-01-19
Зочин:
Эрүүл мэнд ийм сайн дурын сайдтай байх ч гэж дээ. Туршлагатай асрагч юмуу сувилагч байсан бол шал өөр.
2018-01-19
Зочин:
Эрүүл мэнд ийм сайн дурын сайдтай байх ч гэж дээ. Туршлагатай асрагч юмуу сувилагч байсан бол шал өөр.
2018-01-19