О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу

УИХ-ын гишүүний халдашгүй байдал хуулиар хамгаалагдсан. Төрийн хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлж буй гишүүний биед хүрэхгүй байхаас эхлэн ямар нэг тайлбар, байцаалт авахад зөвшөөрөл авах бүрэн эрхийн асуудал яригддаг.
Гэтэл өнөөдөр Улсын дээд шүүхэд болсон хуралдааны үеэр МАХН-ын гишүүн, дэмжигч эмэгтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед санаатайгаар халдлаа. Түүнийг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг шийдэх хурлын үеэр уг эмэгтэй О.Баасанхүү гишүүний араас хөөцөлдөж, барьж аван зууралдаж буйг фото мэдээнээс харж болно.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ