
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр бүлийн хүмүүс угаартаж нас барсан байна. Уг мэдээллийг хөршүүд нь өгсөн бөгөөд тус хорооны иргэн 47 настай Г нь 10 настай хүү О-гийн хамт гэртээ биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.
Цагдаагийнхан хэргийн газрын үзлэгээр угаартаж нас барсан гэж үзсэн бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ