Ерөнхий сайдаас шаардлагын хариуг нэхлээ

img

 

Ардчилсан намаас энэ сарын 03-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт нэмэгдсэн татваруудыг цуцлуулах талаар  хугацаатай шаардлага хүргүүлсэн. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч дорвитой алхам хийгээгүй, шаардлагад хариу өгөөгүй. Харин ч бүр шаардлага хүргүүлснээс хойш буюу энэ сарын дундаас эхлэн шатахууны үнэ өсч, зохиомол хомсдол бий болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.

Тиймээс өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тооцоо судалгаагүй олон төрлийн татвар нэмсэн асуудлаа дахин судалж, татвар нэмсэн хуулиудаа цуцлах тухай хуулийн төслийг 2018 оны хоёрдугаар сарын 01-ний дотор нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардлаа. Үнийн тогтвортой байдлыг хангаж, ард түмний дунд үүсээд байгаа бухимдлыг намжаах талаар шуурхай арга хэмжээ авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно гэдгийг мэдэгдлээ.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нарантуяа та гаргалгаатай бодит шүүмжлэл тавьдаг тэр чинь хангалттай наад Эрдэнэбатаа бүү дага.
2018-01-23
Зочин:
Их хаанаа дүрсэлсэн урлагийн бүиээлийг халахлаад хэдэн туг байнга тавьчих юммаа .Ямар ч мэдрэмж алга .
2018-01-23
АН:
Битгйи солиор. Сөрөг хүчин ажлаа хийж байна. Чи дут за.
2018-01-22
зочин:
Засгийн газар та нарын хийсэн балгийг багасгах гэж чадан ядан ажиллаж байгаа шүү та нар одоо зүгээр ажилийг нь хийлгэ Д.Эрдэнэбат хөлдүү толгойт толгойгоо гэсгээ гишгэсэн мөрөө эргээд сайн хардаа та нар
2018-01-22
АН:
Битгйи солиор. Сөрөг хүчин ажлаа хийж байна. Чи дут за.