Мөнгөний нийлүүлэлт өсч, зээл олголт буурчээ

img

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн он эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 15.8 их наяд төгрөг байжээ. Үүний 54 хувийг төгрөгийн хадгаламж эзэлжээ. Энэ нь нэлээн өндөр үзүүлэлт гэнэ. Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувийн өсөлттэй гарчээ.  Мөнгөний нийлүүлэлт өссөн ч зээл олголт суларчээ. Иргэд хадгаламжийг төгрөгөөр хийх нь илүү нэмэгдсэн байна. Энэ нь валютын чангаралттай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Цалин тэтгэврийн зээл хамгийн их буюу 21 хувийг эзэлжээ. Чанаргүй зээлийн 8.5 хувьтай, хугацаа хэтэрсэн зээлийн хугацаа 6.9 хувьтай гарсан байна. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ