АН сүүдрийн Засгийн газрын зарчмаар ажиллана

img

АН-ын Бодлогын зөвлөлүүд байгуулагдаж, дарга нараа сонгож үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Нийт 16 Бодлогын зөвлөл байгуулагдсан бөгөөд уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлого, батлан хамгаалах, зам тээвэр гэхчилэн чиглэл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм.

 

Ерөнхийдөө зөвлөлүүдийн үйл ажиллагаа Сүүдрийн Засгийн газартай ижил төстэй зарчмаар ажиллах юм. Мөн Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нараа сонгосон байна. Бодлогын салбар зөвлөлийн дарга нарт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ батламжийг нь гардуулж өгөх аж.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Рио гийн гэрээг хянаж телбер тооцоог монголдоо авдаг болгох монголд дахин том орд ашиглуулахгуй байх тал дээр монголоо монголынхоо баялагт эзэн болж егееж ур ашгийг нэмэгдуулж Дубайн гэрээгээр хийглэж монголын газар нутгийг барьцаанд тависан нехдуудийг шалгах ажиллагааг АН эхлуулж чадвал унэхээр ард тумэн унэлэх болно
2018-01-26