Эрх баригчид ахин нэг бухимдлын гал өрдөхөөр зэхэж байна

img

Саяхан УИХ-ын дарга М.Энхболдод Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн мэдүүлжээ.

 

 

Тамхины хяналтын тухай хууль 2013 оноос мөрдөгдөж эхэлсэн ч бүрэн хэрэгжихгүй байгаа юм. Учир нь хэрэгжих боломжгүй маш олон заалт энэ хуулинд байдаг бөгөөд ардчилсан, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг орнуудад хэрэгжихгүй заалт бүхий хууль нь “хуулийг биелүүлэхгүй байж болно” гэх ойлголтыг түгээж, хууль биелүүлэхгүй байх дадлыг иргэдэд суулгадаг тул хуульгүй байснаасаа илүү хор хөнөөлтэй гэж үздэг ажээ. Хэрэгжих боломж бүрдээгүй нөхцөлд хууль гаргаснаас журам, дүрэм, орон нутгийн удирдлагын тогтоол шийдвэр хэлбэрээр зохицуулалт хийсэн нь хуулийн засаглалд хөнөөл багатай гэж үздэг байна.

 

Жишээ нь,  Тамхины хяналтын тухай хуулийн заалтаар сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиус дотор тамхи худалдаалахыг хориглосон. Дорхи газрын зургийг харахад энэ заалт Улаанбаатар хотод огт хэрэгжих нөхцөлгүй байгаа нь тодорхой болно.

 

Хэрвээ сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд л тамхийг худалдна гэсэн хуулийн заалт хэрэгждэг бол тамхийг Улаанбаатар хотын гаднаас л худалдан авах ёстой болж таарч байгаа юм. 

 

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тэртээ тэргүй хэрэгжихгүй байгаа заалтууд дээр нэмж, бүр олон хэрэгжихгүй заалт оруулахаар зүтгэж эхэллээ. Дараах биелэгдэшгүй нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм.

 

- Зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно.

 

- Тамхийг худалдаа, үйлчилгээнд биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг байдлыг өөрчилнө.      
 

Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдах заалтыг хэрэгжүүлж, хянаж чадахгүй байж утаагүй тамхийг хориглосон газарт татаж байгаа эсэхийг хянаж чадах уу? Тамхийг ил байдлаар тавиулахгүй гэдгээ хэрэгжүүлж чадах болов уу? Үгүй гэдгийг баттай хэлнэ.

 

Учир нь одоо тамхи худалдаалж байгаа цэгүүдэд тухайн хэсгийн цагдаа нар өдөр бүр очиж дарамтлаад 5000 төгрөг аваад салдаг. Тэрийг нь худалдаж байгаа иргэд, дэлгүүр өгөөд салдаг жишиг тогтоод удаж байна. Төр жижиг хахууль, авлигыг өөгшүүлэх заалт бүхий хууль гаргах нь хэр зохистой юм болоо.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрийн санаачилсан төслийн ач холбогдлыг дөвийлгөн “тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр нас баралтыг бууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм” гэж дурджээ. 2013 онд Тамхины хяналтын хууль гарснаас хойшхи статистикийг харвал импортоор орж ирсэн хэмжээ, тамхины борлуулалт огтхон ч буураагүй, бага зэрэг өссөн дүнтэй байна. Манай улсын 16 –аас дээш насны эрчүүдийн тал орчим хувь, бүсгүйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлт хэв хэвээрээ байна. Хориглоод, боогоод байхаар татахаа больчихдог, эрүүл болчихдог, тамхийг жигшдэг биш л байна даа. Олон улсын туршлага ч үүнийг нотлоно. Өнгөрсөн намар монголд болсон хэлэлцүүлэг дээр Казахстан улсын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбооны ерөнхийлөгч Жибек Ажибаева “Тамхитай тэмцэх хуулийн төсөлд оруулах гэж буй шинэчлэлдд олон хориг заалт оржээ. Ямар ч хориг, ямар ч хязгаарлалт нааштай эерэг үр дүн авч ирдэггүй. Харин ч далд бизнес, авилга хээл хахууль хөгжих таатай нөхцөлийг үүсгэдэг. Ийм асуудал манай улсад ч гарч байсан” гэжээ. Иймээс Казахстанд тамхины худалдаанд тавьсан хоригуудыг цуцалсан хууль даруй гаргасан аж. Тамхины ил худалдааг хориглолоо гээд хүн татахаа больчихдоггүй, харин далд хэлбэрийн худалдаа л цэцэглэдэг байна. Далд худалдаа нь авлигал хөгжих үндэс болдог тул тамхины худалдааны зохицуулалтыг амьдралд ойр хэлбэрээр хийх шаардлагатай ажээ. 

 

“Тамхины утаанаас болон тамхины хор урш­гаас иргэдээ хамгаалах тухай” хуулийг Төрийн Дум 2013 оны эхээр баталжээ. Энэ хуулиараа ресторан, байрны орц тэр ч бүү хэл алсын чиглэлийн галт тэргэнд тамхи татахыг хориглосон. Гэвч огт хэрэгжихгүй байгаа бөгөөд хуулийг хэрэгжүүлэхгүй байж болдог гэсэн ойлголтыг түгээж байна гэж үзсэн учраас цуцлах санал гарчээ.

 

Ирэх 5 дугаараас сараас хэрэгжих ёстой байсан тамхины худалдааг бүрмөсөн хориглох хуулийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрийг саяхан Австрийн парламент гаргалаа. Австрийн Ардын намын бүлгээс хийсэн мэдэгдлээс үзэхэд ресторан, жижиг дэлгүүр үйлчилгээний газрууд боломжит орлогоо алдснаар ажлын байраа их хэмжээгээр цомхотгоход хүрсэн тул ийм шийдвэрт хүрсэн гэнэ. Дэлгүүр, ресторан, олон нийтийн газарт тамхи худалдаалахыг хориглох хуулийг 2015 онд Австрийн Социал демократ нам гаргасан нь ирэх 5 сард хэрэгжиж эхлэх ёстой байсан юм.

 

Тас хорьж байснаас амьдралд ойр шийд гаргах нь чухал гэж австрийн улс төрчид үзэж байна. Тэд 18 наснаас дээш иргэдэд тамхи худалдах, дам тамхидалтыг хориглох, тамхины доод үнийг тогтоох, худалдаж байгаа цэгт камерын хяналт байрлуулах зэрэг нь тас хориглох хэмээх үл биелэх заалтаас дээр хэмээн ярьж байна. Австри нь ЕХ-ны дотор тамхи татагчдынхаа тоогоор гуравт бичигддэг бөгөөд жил 13 мянга орчим хүн тамхинаас шалтгаалах өвчлөлөөр нас бардаг гэсэн үзүүлэлттэй ажээ.

 

Чех улсад олон нийтийн газарт тамхи татахыг бүрэн хориглох хууль бас дэмжлэг авсангүй. 65132 иргэн үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн аж. Сенатын гишүүн Даниэл Филип «Тамхи эрүүл мэндэд хортойг бүгд мэдэж байгаа. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд өөрсдөө л санаа тавих ёстой. Төр оролцох оролцохгүй зүйлээ мэддэг байхгүй бол юм бүхэнд хошуугаа дүрэх нь сайн үр дүн авчрахгүй» гэжээ.

 

Түүний энэ санааг олон хүн дэмжиж «Насанд хүрсэн хүнд юуг хийх, юуг хийхгүй байх. Эрүүл мэндээ бодох, эс бодохыг Засгийн газар  заах эрхгүй» хэмээн эсэргүүцэлдээ бичсэн аж. Өөрөөр хэлбэл эрүүл мэндээ хордуулах эс хордуулах сонголтыг иргэд өөрсдөө сайн дураараа гаргах ёстой гэнэ. Жамаараа явж байгаа харилцаанд Засгийн газар хэт оролцох нь бухимдал үүсгэж, тогтворгүй байдал үүсгэх бөгөөд энэ нь тамхины худалдааг хорихоос илүү хөнөөлийг нийгэмд авчирна хэмээн европын иргэд, улс төрийн намууд үзэж байгаа юм.

 

Хориглох, боох талаар эхлэж бодохын оронд үр дүнтэй бусад аргуудыг нэвтрүүлсэн нь дээр. Жишээ нь, тамхины  жижиглэнгийн худалдааны хамгийн доод үнийг төрийн зохицуулалтаар, Засгийн газраас тогтоодог байх. Тамхины жижиглэн худалдах доод үнийг тогтоосноор АНУ-ын төсвийн орлого 15 сая доллараар нэмэгдсэн байна. Харин тамхи татагчдын тоо 6 хувиар буурчээ. Ийм тохируулгын арга хэмжээ тамхи татагчдын орлогод таагүй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн эерэг үр дүн байна.  Мөн тамхи татах тусгай цэгт хатуу стандарт, шаардлага тавих нь хорихоос илүү үр нөлөөтэй аж. Тамхины худалдааг далд болгохын оронд борлуулалтыг хянах, жижиглэн худалдааны сүлжээнд камержуулалт хийсэн нь илүү бодитой шийдэл юм. Тамхины  үйлдвэрүүд болон борлуулалт хийдэг компаниудад нийгмийн хариуцлагын өндөр шаардлага тавьж, заавал биелүүлэхийг шахсан заалт оруулах нь тустай. Олон улсын туршлагад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн тамхины бизнес эрхлэгчдийн нэр, лого, брэндийг зарладаггүй жишиг бий. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд тамхины бизнесийнхэн сайн үйлсийг санхүүжүүлж, хандивлагчид болох ёстой.

 

Л.Эрдэнэчимэгийн анх санаачлан батлуулсан Тамхины хяналтын тухай хуулийн хориглосон зүйл заалтуудын хэрэгжилт 50 хувь хүрэхгүй биелэлттэй байхад Б.Баттөмөрийн оруулах гэж буй нэмэлтүүд хуулийн, бухиа засаглалын нэр хүндийг улам унагаж, жижиглэн худалдаа эрхлэгчдийн бухимдлыг өдөөж, хаврын синдром дээр бас нэгэн эсэргүүцлийн голомт нэмэх гээд байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байгаа юм.

 

Татварын 9 төрлийн нэмэлт, тэтгэврийн насыг уртасгасан, шатахууны үнэ галзуурсан, ядуурал гаарсан, эрх баригчид дорвитой ажил хийхгүй байна гээд өчнөөн бухимдал бэлээхэн оволзож байхад тамхины худалдаанд хатуу хориг тавьж, өөрсдийгөө болгож яваа жижиглэн худалдаачдыг сүйрүүлэх замаар гай дээр гай нэмэх хэрэг байгаа ч юм уу.

 

Лангуун доорх далд худалдааг өөгшүүлснээр төсөвт төвлөрүүлэх татварын орлогод ч сөргөөр нөлөөлнө. Б.Баттөмөр гишүүн сонгогдсон хугацаандаа ямар нэгэн хууль санаачилсан, батласан болох гээд байгаа бол өөр шаардлагатай, хэрэгцээтэй өчнөөн хууль санаачлагчаа хүлээж байна. 

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Агаарын бохирдол чинь гамшиг болж байхад тоохгуй байж тамхийг учиргуй анхаарч гэнэ. Хахаха
2018-05-25
Зочин:
аа тэгээд тамхи татахгүй бол энэ ах шиг нүүр ам нь толийгоод л бна
2018-01-29
ххс:
ТАМХИ ОРУУЛЖ ИРДЭГ КОМПАНИУДААС МӨНГӨ АВАХ САЙХАН АРГА УУ ЭНЭ ЧИНЬ ААН
2018-01-29
ДАВХРААТАД:
Энэ нөхөр бүтэхгүй өтөлж үхэх гэж байж нүдэндээ хиймэл давхраа энэ тэр хийлгэж тэнэгтэж байгаа хүн ямар ёс суртахуунтай байх билээ дээ
2018-01-29
Зочин:
Ene novshid zunduu khiikh ajil baigaa shdee. Demii zuil khiigeed jaavkhiin
2018-01-29
зочин:
дарханд юу ч хийж чадахгүй хаянхярваагийн хүүхэлдэй байж тамхи хорих юм гэнэ
2018-01-28
zochin:
TAMHIIG IL HARAGDAHGUI ZARAH , UTAAGUI TAMHIIG ADILHAN HORIGLOH ENE TER BOL ZOVSHUU. ZOV YMIIG DEMJIH L HEREGTEI.ARHIIG BOL ZOVHON ARHI ZARDAG DELGUUR L BOLGOH N ZOVSHDEE, HUUHED ZALUUCHUUDAD URGELJ HARUULJ NUDEND N DASAL BOLGOH N BURUU BIZDEE.
2018-01-28
zochin:
nuguu xyyli sanaachilsan awgaiin arxi uu tamxi tat geed bsan odoo bas yun tenegn n garaad irew de zvgeer syyj bgvi de
2018-01-28
Зочин:
заавал хийх ёстой, амин чухал шаардлагатай ажлуудаа огт хийж чадахгүй байж , онц чухал биш шаардлагагүй жижиг сажиг юмнуудыг заавал хийнэ гэж мунхаглаж цаг, мөнгөө дэмий үрэх юм даа, аргагүй л нэг ямар ч чадваргүй, мэдлэггүй, мэргэжилгүй гаруудыг намаас томилоод гаргачихсаны л гай байх даа ... энэ янзаараа бол хэзээ ч өөдлөхгүй байхөө ... хамгийн энгийн жишээ гэхэлд л татдаг тамхи зарна зарахгүй гэж мунхаглаж байх хооронд чинь хар тамхины аюул чинь улам л нэмэгдээд байгаа нь биш үү ???? ухаангүй ухаантануудаа ???
2018-01-28
Зочин:
Ard tvmenee huurahdaa mergejliin yam aa.
2018-01-28
zochin:
Manaih shig buurai uls baitugai undur hugjultei solongost delguur nuh bolgond tamhi hudaldaalj bn teglee geed muudsan yum bhgui bn harin tamhini dood une bdag 20shirhegtei tahi dood une 4000w amidrald oirhon baildaa hulgaichuudaa
2018-01-27
зочин:
Тамхи яах вэ. Таныг төрөхөөс өмнө гараад, тараад зуршчихсан хорт зуршил учраас чиний зааснаар явна гэж юу байхав дээ. Үхэх хулгана муурын сахалаар оролдоно гэдгийг мэдэх үү. ТЭНЭГ ЭЭ.
2018-01-27
Зочин:
Нүүрээ татуулчихсан хачин нөхөр. Тэс петро гийн эзэн. Бас ажил хийсэн нэр авна аа
2018-01-27
Зочин:
Ямар хамаагүй хууль санаачилахаар 20 сая төгрөг авдаг хэвээрээ юу
2018-01-27
Зочин:
Ядаж санаачлагчаасаа эхлээд л шалны алчуур шиг нэр хүндтэй болгосон урьдах хуулиа хүчингүй болгочих. Тэглээ гээд хүмүүс шууд олон нийтийн газар тамхи баагиулаад эхлэхгүй ш дээ. Дараа нь гол юмандаа хүчээ чиглүүлсэн өөр хууль санаачил. Архи ч тэр, тамхи ч тэр хүүхэд залуус шинээр л нэмж автахгүй байвал одоо байгаа архичид, тамхичид нь тэртээ тэргүй 20-30 жилийн дараа байхгүй болчихсон байна ш дээ.
2018-01-27
зочин:
Тамхитай тэмцэхэд ганц УИХ биш бүх гишүүд тэмцэх чухал. Ядаж залуу үеэ хороос хол байлгая л даа. Гудамжид тамхи татаж буй хүүхдийг бид хүн бүр зэмлээд байвал залуус ойлгоно шүү дээ. Охид их татаж байна яана даа гарах үр хүүхэд нь гэж бид яагаад бодож болдоггүй юм бэ.
2018-01-27
bat:
Тамхиний хяналтын хуулийн 5.1.4. д заасан Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторхи зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх Энэ заалтаа амьдралд нийцүүлэх шаардлагатай байна. Дээр нь нэгэнт хүүхэд ,өсвөр үеийг тамхинаас хамгаалж байгаа бол хуулиндаа МСҮТ , Коллеже түүний дотуур байр , цэцэрлэг гэж оруулж өгөх хэрэгтэй. Эдгээр газруудад бага насны хүүхдүүд болон 21 ээс доош насны өсвөр үеийнхэн сурдаг шүү дээ. Хуулиндаа ганц сургууль дотуур байр гэж байхаар энэ хууль нь дэндүү хуурамч болоод байгаа юм биш үү. Энэ цоорхойгоор чинь Таны сонгогдсон тойрогт таны ангийн анд Хаянхирваагийн дэлгүүр МСҮТ-ийн урд тамхи зарж , Микро районд Магноли гэж дэлгүүр хүүхдийн цэцэрлэгээс 200 метр зайнд 24 цагаар тамхи худалдаалж байна. Тиймгүй бол бүүр энэ заалтаа хасах хэрэгтэй юм биш үү.
2018-01-27
Зочин:
Tiim shvv tamxi tatlaa gd yav l gj dee
2018-01-27
Иргэн:
Наад гишүүд чинь болсон болоогүй хууль, санаачилсан батлуулсан нэрээр төсөвөөс мөнгөн урамшуулал авдаг гэж сонссон. Нэг хууль баталуулахад 20 сая гэж сонссон.
2018-01-27
zochin:
TAMHKINII HKUULI BATALJ khereggyi , baahkan terees menge zaraad l erdenechimeg end tend TYTS bariad ch ter luu ni ordog hkun baikhgyi Odoo hkeregjikhgyi khuuliud gargaj stag zarakh hkereggyi, dund, dood shatandaa yu ch hkiikhgyi um chini khereggyi
2018-01-27
Зочин:
Тамхинд ямар хориг хэрэггүй. Хууль ньтөрийн албаныханы авлигын хэрэгсэл л болдог. 3 сая төгрөг аваад одоо бодтол зөвшөөрөл өгөөгүй л бна. Авилгачид
2018-01-27
choindon:
gishvvdiin xuvid batalsan xuuli n amidrald xeregjinvv bn uu xamaagvi shvvdee xuuli sanaachilj batluulsan gex ner mon dagan orj irex mongo n xeregtei
2018-01-27
Оргил:
Тамхи татхад яадаг балай хууль гаргах юм энэнийг хэн биелүүлэх юм тамхи тэгээд архинаас хортой юу муу эргүү пизданууд минь эрдэнэчимэг гэж муу янхан пизду солиорч солиорчихоод өөрөө архи ууж тамхи татаж банзалдах хэрэгтэй гээд хуцаад байсан биздээ ер нь тамхи татдаггүй пизданууд минь хол явахгүй юу
2018-01-27
Tushig:
suuliin ued zahialgat niitleluud yamar ih boloo vee setguulchid uursduu uls turuus angid baih eostoi baital. ilt tamhiig demjsen iim yumnuud niitlej baigaa n haramsaltai yum
2018-01-27
Httt:
Huulair garga dagj murduul
2018-01-27
Зөв бна.:
Орцонд тамхи татаад бх юм аа. Хөрш маань хэлээд хэлээд ойлгохгүй. Тамхи нь үнэртээд болдоггүй. Торгоно энэ тэрээ бичээд орцонд наамаар юм уу хаашаа юм.
2018-01-27
zocin:
Tamhitai temtceh nl zuirei ta tamhi tatdag bol ydaj huuhdiin derged buu tataarai hun tamhiguigeer amidarch bolno hoolguigeer bol bolohgui tevcheergui teneguud l tamhi tataj umhii hanhluulj baih ym end zaragdaj baigaa tamhi nl benzineer bol 80 ymuu dizel tulch ym chig baigaa ym hereglej baigaa humuus nl mikro huuchin avtobus chig muuhai unertei
2018-01-27
Зочин:
Neg hairtsag tamhiig 100000tug bolgochih.tegeed hen tatahiig har.tatsan hun tatvaraa tolj uu shalga. Tatvaraa tolson bol ter hunii erh.avsan tatvaraar ter hunii tamhi tatah orching burduulsen baih yostoi
2018-01-27
бАТТӨМӨР өө би тамхи татдаггүй гэхдээ л 3-4 хайрц:
Төрөө
2018-01-27
hhh:
ene odoo ymar amitan bdiin be bor halzan tolognii neg u. Ingej udaj bhaar dorvitoi um barij avch hiih heregtei.
2018-01-27
Зочин:
Тамхины үнийг 50000 төгрөг болго, тэгээд хэн ч авч чадахгүй, хүн хорлохгүй өөрсдөө ч хордохгүй амаг
2018-01-27
янсан:
хийх юмаа мөн олов оо. Өөрөөр хүнд, нийгэмд ашигтай хууль санаачлах толгой мөн үү. Хөөрхий дээ ядуухан байгаад гэнэт баяжсан юм гэсэн. Толгой гэж олгой шүү дээ
2018-01-27
Тамхичин:
Энэ нэг давхраатай алаг нүдэн чинь юу л гээд тормолзоод байдаг болчиховоо? Хиймлээр давхраа суулгасан этгээдүүдийг Их хуралд сонгодгоо больчихвол тамхинаас гарлаа.
2018-01-27
Зочин:
Хувь хүний амьдрал яаж амьдрахыг зааж байхаар яавал энэ нийгмийн шудрага бус хулгайч луйварчин офшорчид нартай хариуцлага тооцож нийгэмээ цэвэрлэх талаар хууль санаачлах ёстой
2018-01-26
иргэн:
ОУВС монголын авилгачид болон бэртэгчин тархины тураалт ард түмнийг эрхлүүлэхгүй байх гэж найдаж байна. Энэ жил 1 тэрбум долларын өр нэмж тавьж байж халамж, урамшуулал, хөнгөлөлт нэхээд л дайрчихна, новшнууд.
2018-01-26
Зочин:
Ийм балай хуулийг гууль болгодог Баттөмөрийг шүүхэд өгч,огцруулах хэрэгтэй .Хуульчидаа ард иргэдтэйгээ нэгдэн нийлж огцруулах хуулийн үндэслэлийг гаргаад хэрэгжүүлье,
2018-01-26
Зочин:
BITGII SOLIOROOD BAI XAA TAMXI TATAXAA TA NARAAR ZAALGAXGUI,XOLOO OCHIJ GUC
2018-01-26
Үнэн:
Тамхины татварыг 300 болтол өсгөх хэрэгтэй энд тэндгүй нус цэрээ гоожуулсан хүмүүс дийлдэхээ болилоо
2018-01-26
Зочин:
Tamhi tatdag humuusiig barivchilj tashuurddag huuli gargah estoi,bas ih hemjeegeer torgoh heregtei,2dahia taval 2oos deesh jil changa deglemtei shorond horij,3dahia taval tsaazaar avbal yg taarna
2018-01-26
Зочин:
УИХ гишүүн Хууль санаачилбал 30 сая төг өгдөг гэсэн тэгээд л наад хиймэл давхраат чинь солиорч байхгүй юу
2018-01-26
Зочин:
архи тамхины татварийг 200 хувь нэм тэгээд түцэнд хүртэл зардаг болгох хэрэгтэй хориглох тусам авилгачдыг тэжээнэ
2018-01-26
Зочин:
mongolchuud mini iim mal p-nuudyg yakh geji songow doo? burkhan urshuu
2018-01-26
Зочин:
Бенз авгайн араас орж пиардах гэсэн дэгээ... Энэ өвгөн нүдэндээ давхраа хийгэчихсэн юмаа даа, жорвойж дорвойгоод нэг л бишээ
2018-01-26
Тамхи татахаа л байчихаач дээ:
Энэ хэдэн тамхичид нь барьж идэхнээ хахаха. Бөөн сүрээ сүр сүр
2018-01-26
зочин:
хүний хийсэн ажлыг булаах санаатай бузар
2018-01-26
зочин:
хүний хийсэн ажлыг булаах санаатай бузар
2018-01-26
Иргэн:
Та нар зүгээр л хулгай хийхээ больчих.Тамхи-с хортой утаагаа шийд
2018-01-26
Баттөмөрт:
Чи гишүүний хувьд бeнзиний үнийн зохицуулалтыг л оновчтой болгочих. Чиний колонк манлайлж үнэ нэмсэн шүү. Чамайг тамхины хуулиар хэн ч үнэлэхгүй.
2018-01-26
Баттөмөрт:
Чи гишүүний хувьд бeнзиний үнийн зохицуулалтыг л оновчтой болгочих. Чиний колонк манлайлж үнэ нэмсэн шүү. Чамайг тамхины хуулиар хэн ч үнэлэхгүй.
2018-01-26
Зочин:
battumur tes kolonkiin benzenii unee buulga. hudlaa shou hiihee zogsoo
2018-01-26
Иргэн:
АРХИ ТАМХИНД ОНЦГОЙ ТАТВАР НООГДУУЛЖ ИРГЭДИЙН ХАРМААНД ГАР ДҮРЭХ БИШ АРХИ ТАМХИНЫ АШИГТ 50 ТАТВАР НООГДУУЛАХ ЁСТОЙ ГЭТЭЛ БҮР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭЭД УИХД СУУЖ БАЙГАА АМЬТАН ХҮРТЭЛ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
2018-01-26