Гишүүдэд хоёр өөр байр сууринаас хандаагүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар шатахууны асуудлаарх мэдээллийг сонсох юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Миний сонсголыг бас шаардаж байна. Намайг ялгаварлан гадуурхахаа боль. УИХ-ын гишүүнийг гадуур зодож байхад хамгаалалт байхгүй. АН-ын гишүүнийг гуйхаар шууд хамгаалалт өгдөг. Ингэж болохгүй” гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд:
-Гишүүдийг ялгаж, салгаж, хоёр өөр байр сууринаас хандсан зүйл байхгүй. Таны асуулгын хариуг Засгийн газар ирүүлээгүй байна гэлээ. Ингээд шатахууны үнийн асуудлаар ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн танилцуулга хийх гэж байгаа юм. Гэвч гишүүд Уул уурхайн сайд мэдээлэл хийх ёстой гэсэн юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гадаадад томилолттой яваа аж. Тиймээс ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн танилцуулга хийж байгаа юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ