Шөнөдөө 46 градусаас дээш хүйтэн хонож байна

img

Говь-Алтай аймгийн Шарга сумын нэгдүгээр багийн малчин Х.Гантөмөрийнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин айлчиллаа. Тэднийх аймгийн төвөөс 20 орчим км-т өвөлжиж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин гэрийн эзэнтэй нутаг орны байдал, малчдын ахуй амьдралын талаар хөөрөлдсөнөөс өвөлжилт болон өвс тэжээлийн хүрэлцээний тухай яриаг нь дор сийрүүлье.  

 

-Танайх хэдэн малтай вэ?

 

-Мянга шахам юм бий.

 

-Хэзээнээс хүйтрэв?

 

-Арванхоёрдугаар сарын 27-ны шөнө учиргүй хүйтрээд, тэгээд л ер нь нэг их дулаарсангүй. Одоо бол 46 градусаас дээш л хүйтэн хонож байна шүү.

 

-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 30 хүргээд температур бага зэрэг буурах төлөвтэй. Танайханд нярай хүүхэд, жирэмсэн, өндөр настан бий юү?

 

-Байхгүй ээ.

 

-Малын хорогдол хэр байна?

 

-Өө, нэлээд хорогдлоо. Өвсөө дууссан арваннэгдүгээр сараас хойш 200-гаад мал үхсэн.

 

-Аймаг, сумаас өвс, тэжээл авсан биз дээ?

 

-Арванхоёрдугаар сард аймгийн Хөдөө аж ахуйн газраас 400 гаруй боодол өвс авсан.Одоо мөн л шувтарч байна. Идэш муутай болохоор мал харганаа хүртэл хамж идчих юм, тэгээд ам нь шархлаад байгаа.

 

-Засгийн газраас малчдад өвс, тэжээл хүргэж байгаа. Бас хожим төлөх зээлээр нэмж өвс, тэжээл олдох боломж бий шүү дээ.

 

-Ноосны мөнгө гэж багаар бодоход 400 мянган төгрөг авчих байх гэж бодож байгаа. 

 

-Өвлийн бэлтгэлээ ер нь хэдийнээс базаав. Хэдэн мал борлуулсан бэ?

 

-Өвлийн бэлтгэл базаахаар зунаас хойш л мал борлуулсан. Өнгөрсөн зун ган болоод хадлан гэж байхгүйтэй адил. Тэгээд нэг хонио 65 мянган төгрөгөөр тооцож зарсан даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Голын эрэг дээр байгаа юм уу Шөнөдөө 46 хүрч байна Өвс дууссан ч гэх шиг 65000 Хонь өгөөд байсан бол тэр үхсэн 200 гаа 13 сая аар өгөх нь яасан Хэдэрлээд байгаа юм уу Хувийн мал ямар байна гэж асууж байна Хэний төлөө амьдарч байгаагаа ч мэдэхгүй мал
2018-01-29
зочин:
малтайгаа адилхан малнууд
2018-01-29
Бухимдал:
Би энэ малчидийг ойлгохгүй юм. Зунжин айраг айл хэсэж хүйтэрхээр гэнэт мал гэрээ санах юм. Зун намар мал, сүү, цагаан идээгээ зараад л өвс тэжээлээ малдаа тааруул базаагаад л өвөлжиж болдогүй муу.Малалж чадахгүй байж өчнөө малтай болчихоод л өвөл нь малаа хөлдөөж алчихаад л улсаас бидний татвараас өвс тэжээл аваад. Тэрнийхээ оронд өвөл маллаж чадах сайн малаа авч үлдээгээд үлдсэнийн зарж борлуулаад өвс тэжээлээ авч болно. Ядаж махны үнэ багсаж татвар төлөлт сайн болно. Жилийн жилд л ийм байх юм. 200 малийг ядаж 50 мянгаар өгхөд 10000000 сая болж байна. үүгээр хамгийн үнэтэй 50 мянгаар авхад 200000 боодол өвс авч байна шүүдээ. Худлаа бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихоод л толгойн ажиллахгүй. Дараа жил мөн л адилхан ингээд л улсаа нэхээд л сууж байна даа
2018-01-29
zochin:
khuitend malaa amidralaa yaya gej baikhad neg nukhur ailchlaad l ain khezeenii sotsializm ve?
2018-01-29
Зочин:
Malchdiig erhluulhee bolinor yum. Sda nar ediin zasag hund bhd mah n tengert hadsn unetei. Tgd huviin omchindio ovs tejeel behed suuna. Tatvar tolku
2018-01-28
juju:
Huviin mal buzdee.yundaa ovs tejeel geed bgaa yum.
2018-01-28
Та нар илүү. Зүгээр ажлаа хий эсвэл зайл:
Гай болохоор зай бол
2018-01-28
дөг:
угаасаа өвөл хүйтэй байна шдээ юунд нь гайхаад байгаа юм
2018-01-28
Зочин:
wkmoney.club6568654447785 site ruu orood burtguuleed mongo hiigeerei. bolomjiin sanagdsan shuu
2018-01-28