43 мянган иргэнийг 41 тэрбумаар хохироосон Маратыг гадуур байцааж байна

img

 

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүлжээний бизнесүүд сэргэж идэвхжиж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иргэний гомдлын дагуу хууль бусаар үйл ажиллагаа явуулж их хэмжээний хохирол учруулсан 50 гаруй сүлжээний бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүний үйл ажиллагааг таслан зогсоогоод байгаа юм. Гэвч эдгээр сүлжээнүүд иргэдийг богино хугацаанд мөнгө олох боломжтой, хүү авна, ноогдол ашиг хүртэнэ, бараа бүтээгдэхүүн урамшуулалд авна, мөнгө байршуулаад түүнийгээ нугалж авах боломжтой зэрэг аргаар дахин залилж эхэлжээ. Ингэхдээ орон нутгийн иргэдийг түлхүү ашиглах болсон байна. Сүлжээний луйврын хамгийн тод жишээ бол 2015 оны хоёрдугаар  сараас эхлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байсан “Жи-тайм” сүлжээ юм. Энэхүү сүлжээний бизнест хөрөнгө оруулж хохирсон хохирогчдын тоо 43000 давсан бөгөөд хохирлын хэмжээ 41 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа гэх албан ёсны тоо гарчээ.Гэтэл монголчуудын халаасыг богино хугацаанд сэгсэрсэн Марат Мажанов нь батлан даалтаар суллагдаж гадуур байцаагдаж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

С.САРУУЛ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн:
Энэ сүлжээ газар авсанд дан ганц хохирсон иргэд буруутай гэж үү энэ бол төр засгийн буруу эрх бүхий байгуулгуудын буруу яах гэж энэ мэтийн сүлжээний хуурамч бизнест албан ёсны зөвшөөрөл үйл ажиллагаа явуулах гэрчилгээ өгсөн юм бэ энэ патентаас болж нэмж олон мянган хүн хохирсон шүүдээ тэгээд эцэст нь шийдэж байгаа ч юм алга бүх эзэн холбогдогч нь тодорхой хэргийг юуг нь ингэтэл нь сунжруулна вэ
2018-01-29
Zochin:
Humuuse bolgoomjbolgoomj bgarai oir dotnii hunig chini nz ni yatgaad oruldag ym tunes ogt tanihgui hund hen itgeh bilee ene balyar suljee bgd bnaa buu it gej orooroi oroh gej yariad yavj bga hen negen bvl boliularai j time suljee mash olon myanga hunig hdn sayaar ni hohirooson asudal odoo hurtel shidegdeegui burheg hevere bn
2018-01-29
Зочин:
Манай шүүх цагдаа хэтэрхий удаан юмаа хэрэг нь сунжраад байгаад л байна.
2018-01-29
zuv sh dee:
yu ch hiij buteehgui zugeer suuj baigaad mungu oloh durtai humuus boljeee bolj .....ih sonin yumaa aimaar shunaltai yum oloh l geed zutgeed baidag dandaa zugeer suuj baigaad chenj maygaar amidrah gej zutgene ...malnuuda yum hii butee hulsuu ursgaaaa tegeed ayndaa teneg shunal chini bagasna
2018-01-29
Зочин:
manay shuukh , tsagdaad tolgoy geji bayna uu?
2018-01-29