О.Магнай: МАН-ын Засгийн газарт -МУУ гэсэн дүн өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нартайгаа Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлаа Төрийн ордонд танилцуулж байна. Үүнтэй зэрэгцэн АН-аас Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийсэн ажил, үйл ажиллагаанд хийсэн үнэлэлт, дүгнэлтээ танилцуулав. Энэ талаар АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл өглөө.
Ардчилсан нам эдийн засгийн дараах үзүүлэлтээр Засгийн газрын ажлыг дүгнэв. Тухайлбал:
- 2016 оны VI сард ам.долларын ханш 1850 төгрөг – 2018 оны I сард 2470 төгрөгийн ханштай.
- 2016 онд инфляци 1.2 хувьд хүрч байсан бол өнөөдөр 7 хувь байна.
- Ядуурал гурван функтээр нэмэгдсэн байна.
- Ажилгүйдлийн түвшин таван функтээр нэмэгдсэн. МАН Засгийн эрхийг аваад нэг ч шинэ ажлын байр бий болгоогүй гэсэн үг.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “У.Хүрэлсүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд хуучин Засгийн газраа огцруулж, Ерөнхий сайд болжээ” гэсэн дүгнэлтийг хэлж байна.
Тэрбээр цааш нь “У.Хүрэлсүх гэдэг хүнээс нийгэм өндөр хүлээлттэй байсан. Хүн зоддогтойгоо адилхан иргэний зориг гаргаж, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлийг хийх болов уу гэж харж байсан. Хамгийн харамсалтай нь нэг ч шийдвэр гарсангүй. Алсын хараагүй, иргэний зориггүй, нийгмийг шинэчлэх онолгүй нөхөд Монголын Засгийн газарт байна. МАН-ын Засгийн газрын нэг жил, долоон сарын хугацаанд -МУУ гэсэн дүн өгч байна” гэсэн мэдээллийг өгөв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ