Н.Энхболд: Цэргийн албыг 2-3 жил болгох судалгаа байхгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ “Цэргийн албыг 3 жил болгоё. Эрэгтэй, эмэгтэйгүй цэрэгт алба хаадаг болъё. Цэрэгт явж сахилга баттай, сэтгэлийн хаттай, тэвчээртэй, хүнээ үг сонсч чаддаг болцгооё” хэмээн ярьсан нь олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй яриа болов.
Тэгвэл цэргийн албыг гурван жилийн хугацаатай болгох боломжтой юу гэсэн асуултад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хариуллаа. Тэрбээр “Би өөрөө цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй гэж боддог байсан. Сайдын ажил аваад энэ асуудлаар мэргэжлийн хүмүүстэй хамтран судалгаа хийж үзсэн.
Хэдэн цэрэгтэй байх, ямар хугацаанд алба хаах зэрэг асуудал нь гурван хуулинд тулгуурлаж гарна. Болж өгвөл аль болох олон хүнийг цэргийн албанд хамруулж, цэргийн I, II зэргийн үүрэгтэн болон бэлтгэх тогтолцоо манайд хэрэгтэй.
Жил жилээр цэргүүдийг бэлтгэн гаргах нь илүү олон тооны хүнийг цэргийн албанд хамруулах боломжтой. Яг одоогийн байдлаар БХЯ-ны зүгээс цэргийн албыг хоёр, гурван жил болгох талаар хийсэн санал, тооцоо, судалгаа байхгүй” хэмээн нэг жилийн хугацаатай цэргийн алба илүү тохиромжтой гэсэн байр суурийг илэрхийлэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ