НӨАТ-ын буцаалтыг Сангийн яаманд шилжүүллээ

img

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг  хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүллээ.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг.

 

Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангах аж. 

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ug ni sar shinees umnu ugwul hereg boloh hvndee heregtei blgvi dee
2018-01-31
Б.Ичинхорол:
Урамшуулал хэзээ орох вэ
2018-01-30
Зочин:
ажилын 45 хоног юм бол эцэсийн хугацаа нь 4 сард юм байна их удах ньээ
2018-01-30