Шадар сайдын малчинтай хийсэн ярилцлага

img

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн малчин Ж.Бат-Өлзийнд бууж, ахуй амьдрал, өвөлжилт болон хурдан морь, унаач хүүхдийн талаар хөөрөлдлөө.

 

 

-Сайхан өвөлжиж байна уу, мал сүрэг тавтай юу. Хэдэн малтай вэ?

 

-Тавтай сайхаан. 1000 гаруй малтай. 

 

-Танай үүгээр цас багатай байна шүү дээ.

 

-Харин тийм. Манай өвөлжөө энэ жил өнөтэй, намраараа шахам. Одоо цас орвол эвгүйтнэ. За бас гуравдугаар сард цас дарчихгүй бол болох нь тэр.

 

-Цаг одооноос нэлээд тавирах мэдээтэй байгаа. Хоёрдугаар сард 5-7 градус хүртлээ дулаарах урьдчилсан тандалт гарсан нь нэлээд бодитой болов уу. Энэ жил хэдэн мал төллөх вэ?

 

-500-гаад төл авна даа. Хээл хаясан, хорогдсон юмгүй л байна. Манайх хадлан сайн авсан болохоор харьцангуй гайгүй байна шүү. Хадлан гараагүй сумдад бол өвсөө шувтраад хатуу байгаа сурагтай. Харин аймаг дээр улсаас өвс, тэжээл ирэх дуулдсан нь Та бүхэн авчирч байгаа хэрэг байж л дээ. Одоо яг цаг нь, үүнээс оройтвол дор орчихсон малыг хэчнээн тэжээгээд сэхдэггүй юм.

 

-Хэдэн хүүхэдтэй вэ, лав энэ хоёр жаал танайх уу?

 

-Энэ хоёр бага нь, том хоёр маань хичээлдээ орчихсон. Сургуулийн дотуур байранд амьдардаг. Багын дээдхийг долоотойд нь оруулна гээд энэ жил сургууль өнжөөчихсөн байгаа.

 

-Танайх морь уядаг уу?

 

-Уяна аа. Аймаг, сумандаа хурдлуулдаг юм.

 

-Хурдан морь унадаг хүүхэдтэй юү?

 

-Бий, бий. Манай хүүхдүүд өөрсдөө ч уначихдаг.

 

-Би сая Шадар сайдын хувьд бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглосон тогтоол боловсруулж Засгийн газраар батлуулсан. Өвлийн уралдааныг хориглоод, хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1 хүртэлх хаврын уралдаанд хурдан морь унах уралдаанч хүүхдийн доод нас 12 байхаар заасан нь хэр санагдаж байна?

 

-Тэр зөв өө. Хүүхэд бэртэж гэмтэх нь наснаасаа их шалтгаална. 12-той хүүхэд ядаж тэнцвэртэй болчихдог 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Dawxij yawaa Morin deer dvn daardgvi l dèe m ori unaj vzeegvi muusain xujaanuud olon yum xutsxiimaa bayan bolgon mori uyadgvi yum shvv
2018-01-31
зочин:
Хаврын тэргүүн сарын шинийн 3 гэхээр 2 р сарын 19 болно. Тэгэхээр өвлийн морин уралдааныг хориод 2-р сарын 20-оос хавар болоод уралдаж болох нь. Тэгвэл Энхтүвшин хавар болчихсон гээд наад куртка өмдөө тайлаад гадаа 1 цаг зогсоод үз Олигтой хүн нохойгоо даарна гээд гаргахгүй хүйтэнд хүний хүүхдийг морь унуулаад 10 20 км давхиулах гээд байдаг . ӨӨрсдийн ач нараа ханиад хүрнэ морин дээр битгий хэл гадаа гаргахгүй байгаа биз дээ эд нар. Дээр үед цагаан сарын үеэр унаж явсан мориороо ухас хийлгэж хийморио сэргээнэ гэж байснаас одоогийн зүрх өвчит нар шиг морь хүүхдэд халгаатай байгаагүй юм. Ямар азаар хүн 100 насалдаггүй юм ямар азаар хүний нас худалдаж авч болдоггүй юм Хэрвээ хүний насыг худалдаж авч болдог бол эд нар 200 300 хүрэхээр худалдаад авчихсан байх биз
2018-01-31
Зочин:
Enkhboldiihoo ohinoor unuul ach huugeer ni ch yumuu
2018-01-31
Зочин:
naad moriny asuudlaa shiideed duusgaachee , ter miegeeree moriig ni unuul geed tushaal gargachjikhaach, uunees chini chukhal asuudal mongoild olon bayna
2018-01-31
Зочин:
Үгүй дээ том хүүхэд жингээрээ хүнд унадаг, дарагдах, юманд цохигдох талбай нь их шүү дээ шийдвэрээ зөвтгөх гэж ядах юм. хурдан морины хүүхэд ихэвчлэн морь нь бүдрээд морьтойгоо цуг унадаг болохоос тэнцвэр алдаж унадаггүй юм. Монгол хүүхэд 5 настай л морин дээр тэнцвэрээ олчихдог
2018-01-31