О.Магнайг шалгуулна

Засгийн газраас АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайг шүүхэд өгөхөөр мэдэгдлээ.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Засгийн газрын бүх гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн байна. Баримт нь байгаа” гэсэн мэдээлэл гаргасан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэрээ "О.Магнай гэдэг хүн ор тас үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулсан. Энэ бол үндэслэлгүй худлаа зүйл гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Ингээд Монгол Улсын ЗГХЭГ-ын зүгээс гүтгэлэг тарааж байгаа хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгөхөө үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ