Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүүгийн зардлыг бууруулах боломжтой
2018-01-31

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу хийж байна. Өнөөдрийн хууль эрхзүйгээр жилд нэг удаа НӨАТ-ын буцаан олголтыг өгч байсан. 2016 онд 497 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг  хийсэн бол 2017 оны гүйцэтгэлээр 654 мянга, 168 иргэнд 78.1 тэрбум төгрөгний буцаан олголтыг олгоно гэдгийг хэлье. Үүний дараагаар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж,  жилд нэг удаа биш улиралд нэг удаа  буцаан олголт хийж байхаар төлөвлөж байгаа. Тиймээс өнөөдөр улс орон даяар хувь хүн бүрийн данс руу НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ.

 

Хоёрдугаар асуудал нь, өчигдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Засгийн газрын бүх гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн байна” гэдэг ор тас үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулсан. Энэ бол үндэслэлгүй худлаа зүйл гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Ингээд Монгол Улсын ЗГХЭГ-ын зүгээс гүтгэлэг тарааж байгаа хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгөхөө үүгээр мэдэгдэж байна гэлээ.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-ОУВС-гийн хэлэлцээр ямар түвшинд үргэлжилж байна вэ?

 

-ОУВС 2018 оны нэгдүгээр сарын 25-наас хоёр долоо хоногийн хугацаатай  хэлэлцүүлэг хийгээд явж байна. Төсөв, санхүү, бүтцийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцээр хийж байна. 2017оны дөрөвдүгээр сард байгуулсан хөтөлбөрийг эргэн харж, дүгнэлт өгч явж байгаа. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд эдийн засгийн байдал эрс сайжирч, бидний төсөөлж байгаагаас илүү үр дүн гарч байгаа. Улсын төсвийн алдагдал буурсан. Төсвийн орлого 2017 онд 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн.  Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шатаар нэмэгдсэн. Валютын  нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон. Засгийн газар татварыг нэг шатлалтай буюу 10 хувьд байлгахаар шийдвэрлээд УИХ-д өргөн барьж, өнөөдөр Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн.

 

Тэтгэврийн насыг нэмэгдүүлснийг буцааж хуучин хэвэнд нь оруулсан. Иргэдийн тэтгэвэрт гарахад сонголт байгаа. Өмнө нь тэтгэвэрт гарах насыг жилд 6 сараар нэмэгдүүлж байсныг гурван сар болгож байгаа. Үүнээс гадна цалин нэмэх, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлыг хэлэлцүүлгээр хийж байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа.

 

-ОУВС энэ  бүхнийг дэмжиж байгаа юу?

 

-ОУВС дэмжсэн учраас оруулж ирж байна.

 

-Энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

 

2018 оны төсөв батлагдахад нэг аймагт дундажаар  дөрвөн тэрбум төгрөгийн ажил хийхээр тусгасан. Энэ онд хөрөнгө оруулалт аймаг бүрт идэвхжсэн жил байх болно.

 

-Төсөвт тодотгол хийхгүй гэж байсан. Гэхдээ өөрчлөлт орж байгааг хэрхэн зохицуулах вэ?

 

-2018 онд эдийн засаг идэвхитэй явна.  У.Хүрэлсүхийн Засгийн газар 102 хоногтоо ажиллаж байна. Өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас аваагүй. Өнөөдрийн байдлаар бид улсын төсөвт зээлийн хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнээд байна. Дахиад ч зээлийн хүүгийн зардлыг бууруулах боломж байгаа гэж үзсэн учраас төсөвт тодотгол хийхгүй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
тэтгэвэрын насаа хуучнаар нь байлга за юу? луйварчдаа? өөрдөө тэтгэвэрт гарчих гээд үхэн хатан зүтгэхээ боль та нар?? энэ улсад хийх ажил зөндөөн бнаа? чадахгүй бол зайлцгаа??? битгий олон юм чалчаад бай?? тэнэг луйварчингууд аа??
2018-02-05
ХУЦ:
ХҮРЭЛБААТАР АА? ЧИ ЧАДДАГ ЮМ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛААЧ ЭЭ? ДӨРВӨД ХҮН ЧАДАХГҮЙ ГЭЖ ЛООХУУЗ ЦААНА ЧИНЬ ЯРЬЖ БНАА? ЯГ ҮНЭН ШҮҮДЭЭ???
2018-02-05
irgen:
yu yariad baigaagaa oilgohgui mal ve, tetgevriin nas huuchin hevendee orson gej neg yariad , 6 sar baisniig 3 sar bolgoloo geed l yarih um ,,,,oron garan baidag umuu haashee um be !!!!
2018-01-31
irgen:
yu yariad baigaagaa oilgohgui mal ve, tetgevriin nas huuchin hevendee orson gej neg yariad , 6 sar baisniig 3 sar bolgoloo geed l yarih um ,,,,oron garan baidag umuu haashee um be !!!!
2018-01-31
irgen:
yu yariad baigaagaa oilgohgui mal ve, tetgevriin nas huuchin hevendee orson gej neg yariad , 6 sar baisniig 3 sar bolgoloo geed l yarih um ,,,,oron garan baidag umuu haashee um be !!!!
2018-01-31
Зочин:
gh
2018-01-31
1234567899:
Өөрсдөө Тэтгэврийн нас, Татварыг нэмчихээд буцаагаад Ард түмний шахалтаар болиулж байгаагаа Гайхамшигтай ажил хийсэн мэтээр ШОУДАХАА боль
2018-01-31
12333:
Арван хувийн Хүрэлбаатар гэж Алдартай Луйварчин даа. Увсын 2 ордыг Солонгос, хятадуудад 20-30 сая доллароор зарчихаад Малилзтал инээгээд , Одоо бодвол Сангийн яамнаас гарсан бүх мөнгөний 10 хувийг Хусаад сууж байгаа биз. Түүгээр Санал худалдаж гарч ирдэг.
2018-01-31
Зочин:
Амжилт хүсье!
2018-01-31