АН-ын жагсаал 11.30 цагт эхэлнэ

Ардчилсан намаас зохион байгуулж байгаа Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал өнөөдөр 11:30 цагаас Сүхбаатарын талбайд эхэлнэ. Жагсаалд улстөрийн намууд, төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцоно.
Ардчилсан нам татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Засгийн газраас тайлбар хүссэн. Хоёр удаа шаардсаны эцэст Засгийн газар өчигдөр хариуг өгчээ. Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг хий хоосон амласан, амлалтаа биелээгүй учраас хариуцлага нэхэж жагсахаа мэдэгдээд буй юм.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ