Энэ сарын 3, 4, 10, 11-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

img

Сар шинийн баяртай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.

 

 Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны дарга Э.Бөхбат "Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс энэ сарын 3,4,10,11-нд дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Хоёрдугаар сарын 3,10-нд тэгш тоогоор, 4,11-нд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. 

 

Мөн энэ үеэр томоохон худалдааны төвүүд маш их ачаалал авч түгжрэл, гацаа их үүсдэг. Тиймээс зургаан дүүргийн хэмжээнд 1-2 худалдааны өргөтгөсөн төвүүдийг үйл ажиллагаанд оруулах захирамж гарсан. Зарим захуудын үүдд замын хөдөлгөөнийг зохицуулах эрх бүхий ажилтныг ажиллуулна.  Зарим захуудын замыг, тухайлбал, “Нарантуул-2”, “Хүчит шонхор” захын урд талаас “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх замыг 08.00-17.00 цагт нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа. Тиймээс иргэд, жолоочид цагдаагийн байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, тав тухтай зорхихыг зөвлөж байна" гэлээ.

 

М.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ГахЗочин:
Ок
2018-02-02
Зочин:
hi
2018-02-01
Зочин:
1
2018-02-01