Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжлээ. Уг хуулийн төслөөр тэтгэвэрт гарах насыг сонголттой болгож байгаа юм. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дараагаар нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. УИХ-ын тогтоолыг баталснаар Хятадын ерөнхий консулын газарт барилга байгууламж барихад зориулж 2 га газар эзэмшүүлэх болж байна. Газрыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд олгоно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ