С.Эрдэнэ:Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

АН эрх баригчдаас хариуцлага нэхэж жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбоотой АН-ын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Хариуцлагагүй байгаа Засгийн газартай улс төрийн хариуцлага тооцож, дараагийн алхмаа хийнэ. Өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой хугацаа, боломж олгоно. Шаардлагаа өнөөдөр гардуулна. АН-аас мэдэгдэл гаргалаа. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүллээ. АН өнгөрсөн нэгдүгээр сард татвар нэмсэн тооцоогүй шийдвэрээ цуцлах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг шаардлага хүргүүлсэн. Гэхдээ шаардлагад бүрэн хариу өгсөнгүй.
Хэдийгээр ХХОАТ-ын хувь хэмжээг буурууллаа гэж Ерөнхий сайд мэдэгдсэн ч энэ нь УИХ-ын хууль тогтоох эрхэд халдаж байна. Мөн АИ95, А80 шатахууны үнийг бууруулж, ялгавартай хандлаа. Шатахууны хомсдлын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам дордсон. Шинэ оны босгон дээр “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ хүртээнэ гэж байсан эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсад нэр хүндийг нь унагалаа. Алдаатай шийдвэрүүдээ цуцалж, улс төрийг тогтворжуулахыг шаардаж байна.
Энэ хариунд 2018 оны зургаадугаар сарын 12-ны дотор шийдвэр өгөхийг шаардаж байна. Тавьсан шаардлагыг биелээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өчигдрийн жагсаал эрх баригчдад сануулга өгсөн. Бид цаашдаа үндэсний хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулна гэлээ. Эрх баригчид иргэдийн анхаарлыг “Эрдэнэт”-ийн 51 хувиас холдуулж, 49 хувь дээр төвлөрүүлсэн. 49 хувь бол дотоодын асуудал. 51 хувь гадаадаас хамааралтай болоод байна. Монголын төр аль алиныг нь шударгаар шийдэх ёстой. АН хариуцлага хүлээ шаардлагатай бол бид хариуцлагаа хүлээхэд бэлэн. МАН шиг хариуцлагаас бултахгүй, АН хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ