“Mongolia gold 2018” чуулган ирэх сард болно
2018-02-02

 

“Mongolia gold 2018” чуулган ирэх сарын 15, 16-нд “Корпорейт конвейншн” төвд болох гэж байна. Чуулганы зорилго нь Монголын алтны судалгааг хөгжшүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, дэлхийн дэвшилтэд технологи, туршлагыг нутагшуулах.  

 

Чуулганыг Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Дэлхийн алтны зөвлөлийн дэмжлэгтэйгээр алтны салбарын хоёр дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг болгон зохион байгуулах юм.  


Тус хуралд алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй “Sakthi Trading group”, “Kaloti Precious Metals” зэрэг томоохон компаниуд, Хятад, Орос, Нигер Улсын алтны холбоод, институт, судалгааны байгууллагууд оролцно.
 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цагаан сараар уу
2018-02-03