Д.Сүхжаргалмаа: Энэ бол төрөө дээдлэх том хүмүүжил

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар жанжны түүх Монгол Улсын түүх юм. Идэр залуу насандаа нөхөдтөйгөө эр зориг гарган тусгаар тогтнолоо авч үлдэх их үйлийг бүтээж байж. Тэдний энэ баатарлаг үйлсийн тухай “Долоон бурхан харвадаггүй” гэдэг уран сайхны түүхэн кино ч бүтээгдсэн байна. Хувьсгал хийж, тусгаар улсаа зарлан тунхагласан тэдний тухай бид түүхийн хуудас, ном зохиолоос  мэдэж ирсэн билээ.

 

 Өнөөдөр бидний энэ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа өргөж, нэртэй, төртөй, хилтэй, хуультай улс орон бий болгож өгсөн өвөг эцэгт тань талархаж байна.  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүгдийн гэр бүл үр хүүхдүүдэд  тань аз, жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе гэв.

 

Уулзалтад жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдөөс гуч Д.Сүхжаргалмаа, З.Хайдар, Д.Сүх-Эрдэнэ, С.Уянга, О.Намуундаваа, О.Баяр, С.Нямдолгор Ц.Хүрэлсүх болон бусад хүмүүс байлцлаа.

 

 

Жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь биднийг хүлээн авч уулзаж байгаа нь Монголчуудын өв соёлын илэрхийлэл, төрөө дээдлэх том хүмүүжил гэж бодож байна. 

 

Ерөнхий сайд та Засгийн газрын тэргүүний хувьд, МАН-ын даргын хувьд Тусгаар тогтносон улсаа нэр хүндтэй авч явах их үүрэг хүлээж байна. Харин иргэд бидний хувьд иргэн бүр иргэнийхээ үүргийг дор бүрнээ иргэн шиг биелүүлж чадвал том гавъяа юм. Миний өвөг эцгийн алтан амиа өргөж хамгаалсан энэ улсыг Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар авч явах үүргээ нэр төртөй биелүүлж чадна гэдэгт тань эргэлзэхгүй байна гэсэн юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

galsan guaim:
janjin chini galsan giinhaa aav ni mun yum uu daa . unen tuuh iisee icheed yah ch bileee
2018-02-03
Гутамшигууд:
Эд нар бол ичгүүр сонжуургүй орлон тоглогчид л юм даа. Сүхбаатарын ганц хүү Галсан энэ хүмүүсийг түүний ач гуч гэж хэзээч хүлээн зөвшөөрч байсангүй! Иймээс уулзалтад зохиож буй нам ч, уулзаж буй хүмүүс нь ч Сүх жанжины нэрийг барьсан лаларууд гээд ойлгож орхи!
2018-02-03
Sukh:
Urgumuliin urgumul huuhduudiin huuhduud geheer l humuus gej uchir medeh hun helsen shuu. Tuuh ni uzel surtaljsan huurmag
2018-02-02
nergui:
mongoliin tusgaar togtnoliin tuluu ami nasaa hairlalgui zutgej ywsan humuusee bid martah uchirgui harin gadnii tusgai albad bolon tuunii gar hul bologsod tusgaar togtnoliinhoo tuluu temtsej irsen humuusiig hoit ueiinhend medruulehgui martuulhiig hicheeh boljoo buu mart martwal sununu
2018-02-02