Малчдын орлогыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулна

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд малчин айл өрхүүдийг нарны зайн системээр хангалаа. Малчны хүүхдүүдийг сурч хүмүүжих нөхцөлийг хангах зорилгоор төсөл хэрэгжүүлж, улсын хэмжээнд 530 гэр цэцэрлэг байгуулж ажиллаж байна. Малчдад техник тоног төхөөрөмж олгож байна. Малчин хүн өөрийн хотноос бэлтгэсэн мах, түүхий идээ баталгаажуулах нөхцөл бүрдүүллээ. Малчин өрхөд 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. 

 

Жилд нэг удаа малчдыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж байна. Малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монхоо:
хунд ойлгогдохоор мэдээ бичлдээ
2018-09-02
зочин:
монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь нэг гэр бүл амьдрах биш зөвхөн амьд байлгах хэмжээтэй гэдгийг ойлгоосой. жагсаал, цуглаан гараад байгаа нь ард түмэн тэсвэрлэшгүй байдалд хүрсэн гэдгийг ойлгоосой энэ төр шүү юм ойлгодог бол эхний ээлжинд ард түмнийхөө амьжиргааг дээшлүүлж төрийн тансаглалаа хасах төсөвийг алдагдалгүй хэмжээнд хүргэж танах, оффорын асуудал оюутолгойн гэрээг харилцан ашигтай болгох, 65 тэр бумын асуудлуудыг яаралтай шийдэх тулгамдсан асуудал гэдгийг ойлгоосой эсвэл бушуухан тараасай
2018-02-03