“Оросын төмөр замууд” Нийгэмлэгийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

img

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр хоёр улсын хамтарсан “УБТЗ” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн шинэчлэл, үүнд шаардагдах санхүүжилт, бусад асуудлаар  санал солилцов.

 

“УБТЗ”-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын үед эцэслэн боловсруулж батлах, шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв. “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Хойд” болон “Зүүн” коридорын төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулах саналтай байна гэв.

 

Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ хурдацтай өсч байгаатай холбогдуулан “УБТЗ” нийгэмлэгт техникийн шинэчлэл хийхэд анхаарах, мөн

 

Зүүнбаян-Ханги боомт хүртэл 280 км төмөр зам шинээр барьж, шинэ гарц нээх төслийг хамтран хэрэгжүүлэх, “УБТЗ”-ын гол шугам нь хойд, урд талдаа тус бүр хоёр хилийн гарцтай байх нь тохиромжтой гэж үздэгээ илэрхийлэв. ОХУ-ын Москва хотноо энэ оны дөрөвдүгээр сард болох “Транс Россия” ачаа тээвэр, логистикийн олон улсын 23 дугаар үзэсгэлэнгийн үеэр “Транзит Монгол-2018” арга хэмжээг зохион байгуулах санал дэвшүүлэв.

 

Энэ онд “УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэнийг “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэмдэглэлээ. “УБТЗ” нийгэмлэг өнгөрсөн жил 23 сая тонн ачаа тээвэрлэсэн.  Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөнийг дурдав. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч нэмэгдсэн гэлээ.

 

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийн, хүчин чадлыг нь сайжруулснаар нэвтрүүлэх чадвар эрс дээшилж,  ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

 
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ROBOTUUDAAR TUMUR ZAM BARIUL
2018-02-04
Зочин:
Unuuduriin ubtz udirdlaga mash zuv ajillaj baigaa shuu!!! Ene bol eren meregjiliin hun ubtz avch yavj bgatai bolbootoi shuu!! Tsogtgerel bol tuunii hudlaa PR bol hol shuu! Tsogtgerel eeriigee bitgii tumur zamchin geed bodchooroi!
2018-02-03
Мислитель:
На данное время не где в мире не найдёш такую отстаюшую отрасль как монгольская железная дорога еле еле державшая на ноге. Она сохраняет древнейшую структуру при царской россии
2018-02-02
доброжелатель:
Тут много научиться у китайцев для нас обоих. У них железная дорога как самолет а у нас как телега. Вот в чем разница.Пора взяться!
2018-02-02