Малаа эрүүлжүүлж, газар тариалангаа хөгжүүлнэ

img

Төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдыг У.Хүрэлсүхийг мэдээлэл хийсний дараа УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтээ уншиж танилцуулав. Үүний дараагаар цөөнхийн бүлгийн гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариуллаа.

 

УИХ дахь АН-ын Д.Эрдэнэбат:

 

-66 сая мал гээд өсчихөөр бид борлуулж, түүхий эдийг нь боловсруулж чадахгүй байна. Ерөнхий сайдын мэдээлэлд эрчимжсэн мал аж ахуйд 218 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн бодлого алдагдаад байгаа юм. Энэ нь зөвхөн энэ Засгийн газрын алдаа биш. Үеийн үед зохицуулалт, залгамж халаа хийгдээгүй ирснийх. Сэлэнгэ аймаг бол мал аж ахуй, газар тариалангийн салбар мөн гэж зарласан байдаг. Гэтэл тэнд ямар нэг эрхзүйн зохицуулалт байхгүй.  Экспортын асуудлаа хэзээ шийдэх вэ. Хөдөө аж ахуйн паркийн төслийг хэрэгжүүлж байсан. Сумдад хоршоог хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого тодорхой. Төрөөс сайн тодорхойлоод өгсөн юм билээ. Газар тариалангийн бүс нутаг хот, суурин газраа түшиглэж,  эрчимжсэн технолиогоор экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж төлөвлөн ажиллаж байна. Бид гурван сая хүнтэй зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах хэцүү. Бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ чанаржуулаад экспортод гаргавал орлого нэмэгдэх боломжтой байгаа. Монгол улс жилдээ 9400 ноолуур бэлтгэдэг. Энэ нь дэлхийн зах зээлийн 40 хувьд. Манай салбарын зорилго “экспорт экспорт”.  Бид малчдын нийгмийн асуудалд анхаарч, оронсууцжуулах бодлого барьж байгаа. Эмээлтэд хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулна. Энэ талаар боломжоо судалж байна. Хөнгөн үйлдвэрийн парк байгуулагдсанаар хөнгөн үйлдвэрлэл сэргэнэ. Хотоос гаргаж, нягтаршлыг арилгана.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Хөдөө аж ахуй, газар тариалан хөгжих боломж нөхцөл байна. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр, Малын генетикийн тухай хуулийг батлаад гаргасан. Хууль эрхзүйн баримт бичгүүд бүрдчихсэн. Эхний ээлжинд бид малаа эрүүлжүүлж, газар тариалангаа хөгжүүлэх ёстой. Эрүүл хүнстэй байж бид эрүүл биетэй байна. Дотоодын биокомбинатын өргөтгөлөө хийж дуусгана. Вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ.  Түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог байгуулах ёстой. Ингэснээр чанартай түүхий эд, бүтээгдэхүүнээр хангана. Хөдөө аж ахуй газар тариалангийн салбар экспортын чиг баримжаатай байх ёстой. Ингэхийн тулд түүхий эдийн нэгдсэн тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Хуулиараа мал эмнэлэг төрийн мэдэлд ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Тийм учраас малын эрүүл мэндийн асуудал төр, засгийн мэдэлд байх юм. Газар тариалангийн нэг сая га эргэлтийн газартай.  Ингээд хөдөө аж ахуй, газар тариалангаа хэрхэн хослуулж хөгжүүлэх талаар цэгцэлж авна. Хамгийн гол нь ажил хэрэг болгох чиглэлээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй.  

 

Ингээд Ерөнхий сайдын мэдээллийн цаг дууслаа. Үүний дараагаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Аль салбарт, ямар патентыг хэн авсан юм бол?
2018-02-03
Зочин:
Мал эмнэлэг хуультай болсон нь том дэвшил. Харин яаж цаашаа, хэрхэн явах, хэн түүнийг авя явах гэх мэтээр явах лидер байхгүй, ХЭдэн илжирсэн захирлуудыг солих цаг нь боллоо.
2018-02-03
могойн яр:
УБ хотын БУ хэсгийн хөрс, бохирын асуудал бол нэгдүгээрт тавих ёстой ажил, энэ бохирдсон хөрс шороо хавар, намартаа хотруугаа салхилж харшил, болон бусад янз бүрийн арьсны жбэл дархлаа муудахад могойн яр өвчин үүсгэдэг.
2018-02-03
Төр хамуурчээ!!!!:
За яахав цаана чинь үүнээс аймаар юм болоод байнас удахгүй бүх шинжлэх ухааны байгууллага эрдэмтэд хэрэггүй болох цаг хаалга тогшоод эхэллээ!!!!! олон жилийн нөр их хөдөлмөрийг үгүй хийж яаж судлах вэ гэсэн судалгааны арга зүйнүүдийг зөвхөн нэг хүнд патент хэлбэрээр олгоод эхэлснийг юу гэх вэ??? судалгаа хийлээ гэж үзэхэд өөрийнхөө хийсэн бүтээлд мөнгө төлнө гэсэн үг болчоод байна даа төрийн гурван өндөрлөг минь!!!!!!!! Хууль бус шийдвэрээ хурдан олж засаарай!!!!!!!
2018-02-02
Зочин:
Аль салбарт, ямар патентыг хэн авсан юм бол?
Хүрлээ:
Мянгаа буурал багшын минь ярьж хэлж байсан санаа нь тэр чигтээ байх шивдээ болж байна тэр хүнээс авах юм их бий шүү.
2018-02-02
зочин:
Газар тариалангийн бодлогыг шинэчлэх, бүр өөр түвшинд авч үзэх шаардлагатай байгаа юм тэгэхгүй бол Монгол орны экологийн сүйрэл чинь тэндээс эхтэй асар хурдацтай хор хөнөөл ихтэйгээр үргэлжилж байна.
2018-02-02
amgalan:
Монгол орны газар тариалангийн бодлогыг шинэчлэх хэрэгтэй
2018-02-02