УИХ дахь намын бүлгүүд хуралдахгүй

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой. Гэвч намын бүлгүүдийн хурал хойшиллоо. АН-ын бүлэг ирэх пүрэв гаригт хуралдах юм байна.
Энэ долоо хоногийн баасан гаригт УИХ-ын намрын чуулган завсарлана. Тиймээс сөрөг хүчин намрын чуулганы үр дүнг хэлэлцэж, ирэх хаврын чуулганаар хэрхэн ажиллах асуудлаар байр сууриа нэгтгэх бололтой.
Харин МАН-ын бүлэг хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ