Өдөрт 3000 төгрөг хуримтлуулж, БАНК байгуулна

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос “Хямралын эсрэг хэмнэлтийн аян” зарлаж буйгаа мэдээллээ.
Иргэд хямарч, ядуурч байгаагийн гол шалтгаан нь үрэлгэн байдал гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд үзэж байна. Тиймээс иргэн бүр хэмнэлт хийж, хуримтлал бий болгох нь хямралаас гарах гол гарц гэж тэд үзжээ. Энэ дагуу улс орон даяар “Хямралын эсрэг хэмнэлтийн аян” өрнүүлж эхэлжээ.
Энэ аян нь ирэх онд Монголын Үндэсний хуримтлалын банкийг байгуулах үндэс суурь юм байна. Иргэд өдөрт 3000 төгрөг хуримтлуулснаар Үндэсний хуримтлалын банкийг байгуулах боломж бүрдэх аж. Энэ банк бага хүүтэй, урт хугацаатай зээлийн эргэлтийг бий болгох зорилготой юм байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ